ШӨХТГ: Махны үнэ нэмсэн Хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудыг 20 сая төгрөгөөр торголоо

Улаанбаатар хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн.
Тус газраас үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар дараах үр дүн гараад байгааг мэдээлжээ.
Үүнд:
- Өглөө Хүчит шонхор захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгалаа.
- Махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдууллаа.
- Томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв, CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан.
- Томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргасан.
- Бөмбөгөр худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүллээ.
- Жижиг эмийн сангуудад үнэ өссөн гэсэн гомдол ирж байгаа тул жижиг эмийн сангуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
ДОНАЛД ТРАМП ЗЕЛЕНСКИЙГ ЦАГААН ОРДНООС ГАРАХЫГ ХҮСЭВ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
“Энержи ресурс”-тэй байгуулсан гэрээ гэх бичиг нь УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэж дүгнэжээ
Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй талаар мэдээлнэ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд