С.Очирбат: Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил тавдугаар сарын 20-ноос нам зогсоно
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам энэ жил ашиглалтад орохооргүй болжээ. Учир нь тус замын тендерт шалгарсан дөрвөн компанийн нарийн мэргэжлийн инженер, техникийн 105 ажилчныг оруулж ирж чадахгүй байгаа.
ЗАМЫН ДЭЭД ТАЛЫН ГУРВАН ҮЕИЙН ХУЧИЛТЫГ ХЯТАДУУД ХИЙНЭ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд хяналт тавьж байгаа “АЙ СИ ТИ консалтинг” компанийн зөвлөх С.Очирбаттай ярилцлаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Салбарын сайд нь арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах талаар ярьж байсан. Гэтэл замын ажил одоо хүртэл дуусаагүй байгаа. Замын ажил яагаад гацаад байна вэ?
-Өнгөрсөн оны зургаадугаар сарын сүүлээр зам барих гэрээ байгуулж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар бэлдэж байсан юм. Хугацаагаар энэ жилийн зургаадугаар сард ашиглалтад оруулах байсан. Өнгөрсөн жил ашиглалтад оруулах биш, хучилтаа дуусгах төлөвлөгөөтэй байсан юм.
Ер нь бол 11, 12 дугаар сард замын хучилтыг хийдэггүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажилд нийтдээ таван багц ажил байгаа. Таван багц дээр Хятадын компаниуд ажиллаж байсан. Өнгөрсөн жилийн хувьд зарим компани 45 хувийн гүйцэтгэлтэй, зарим нь 8-9 хувийн гүйцэтгэлтэй байсан юм. Хоёр багц ажил дээр нэг компани шалгарсан байгаа. Энэ компани хамгийн муу хувьтай ажилласан. Бусад нь гайгүй графикаар явсан.
Энэ оны нэгдүгээр сард жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хоёр талдаа батлаад ажилдаа орох гэж байсан. Нийтдээ 1298 хятад ажилчин, Монголын 300 ажилчин ажиллах график гаргаж, БНХАУ-ын цагаан сарын дараа ажилдаа орох байтал шинэ төрлийн коронавирусын халдвар гарч, хөл хорионоос болоод урд хөршөөс ажилчид орж ирэх боломжгүй болсон. Гэхдээ гурван компани ажлаа явуулж байгаа. Нэг гурав, тавдугаар багцын ажил хийгдэж байна. Нэг,гурав, тавдугаар багцын ажлыг гүйцэтгэж байгаа компани нь Хятадын компани хэрнээ Монгол төлөөлөгчтэй. Одоогийн байдлаар зам дээр 380-аад хүн ажиллаж байна. Гуравдугаар сард түр замаа зассан. Дөрөвдүгээр сард гүүр хоолойны ажил болон далангийн өргөтгөл, дэд суурийн ажлыг хийж байгаа. Мөн туслах суурийн ажлыг хийнэ. Гүүр хоолой, далангийн ажил тавдугаар сарын 20-н гэхэд дуусна. Үлдэж байгаа дээд талын гурван үеийн хучилтыг Хятадууд хийнэ.
ХЯТАДААС ИРЭХ ХҮМҮҮС ОРЖ ИРЭХГҮЙ БОЛ ҮЙЛДВЭРИЙН БААЗ ХӨДЛӨХГҮЙ
-Салбарын сайд нь 105 Хятад ажилчныг оруулж ирнэ гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан?
-Гуравдугаар сараас хойш 105 ажилчныг оруулж ирэх асуудал яригдаж байгаа боловч иргэд эсэргүүцэж байгаа учраас оруулж ирэхийг хойшлуулсан. Эмзэг үед гаднаас олон хүн оруулж ирвэл эрсдэл гарах магадлалтай гэж үзэж байна.
Таван багц дээр нийтдээ 105 хүн байгаа. Зарим дээр нь долоон хүн, зарим дээр нь 25 хүн ажиллах ёстой. Эдгээр хүмүүс дотор гол инженер техникийн хүмүүс байгаа. Тухайлбал, геодезийн, материалын, удирдах инженерээс гадна тоног төхөөрөмжийн гол хүмүүс болох чулуу бутлагч, хольц бэлтгэх үйлдвэрийн гол оператор ирэх байсан. Эдгээр хүмүүс орж ирэхгүй бол үйлдвэрийн бааз хөдлөхгүй. Техник хэрэгслийг нь талбай дээр бүрэн угсарчихсан байгаа.
-Одоо ажиллах хүч орж ирэх боломжгүй байгаа учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн зам энэ жил ашиглалтад орох боломжгүй болж байгаа юм биш үү?
-Одоо хийгдэж байгаа гурван багцын ажил есдүгээр сарын 30-н гэхэд дуусах байх. Харин хоёр багц нь дуусахгүй зогсоно. Одоо тавдугаар сарын 20-ноос зарим ажил нь нам зогсоно. Гүүр, хоолой, дэд суурийн ажлуудыг хийгээд дуусч байгаа. Замын дээд талын гурван үеийг хийж чадахгүй зогсоно. Үүнд хучилт хийх ажилчид урд хөршөөс орж ирэх ёстой.
-Хоёр, дөрөвдүгээр багцын ажил гацсан гэж байна. Ямар компаниуд ажлыг гүйцэтгэж байсан бэ?
-БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп гүйцэтгэхээр авсан байгаа. Энэ хоёр багцыг нэлээд хямд үнээр авсан байсан. Хямд үнээр авчихаад хийх гэхээр туслан гүйцэтгэгчээр ажиллах Монгол компани олдохгүй байгаа юм. Өнгөрсөн жил 20 гаруй компанитай уулзсан байна лээ. Эдгээр уулзсан компаниуд бүгд үнээ голоод яваад өгсөн. Аргаа бараад хятадаас хүн оруулж ирэхээр болсон. Нэг багц дээр 440, нөгөө багц дээр 447 хүн оруулж ирэхээр төлөвлөгөө гарчихсан байсан. Гэтэл энэ төлөвлөгөө нь нурсан. Энэ хоёр багцын нийт 90 км зам байгаа.
ГЭРЭЭ ЦУЦЛАХААР ХООРОНДЫН МАРГААН ГАРЧ МАГАДГҮЙ. МАРГААН ГАРВАЛ СИНГАПУРЫН ШҮҮХ ДЭЭР ОЧНО
-Гацсан хоёр багц дээр ахиад тендер зарлах уу?
-Одоо тендер зарлана гэхээр гэрээ цуцлах шаардлагатай болно. Гэрээ цуцлахаар хоорондын маргаан гарч магадгүй. Маргаан гарвал Сингапурын шүүх дээр очно. Маргаан гарахгүй бол ахиад тендер зарлана. Олон улсын тендер хоёр сар явагддаг. Тендерээ зарлаад гэрээнд гарын үсэг зурна гэсээр байтал 10 сар болох байх. Ер нь дөрөв, тав, зургаадугаар сард зам барьдаг. Энэ хугацааг алдаж болохгүй. Есдүгээр сард замын хучилт хийнэ гэж байхгүй. Ер нь 10 градусаас доош хүйтэнд замын хучилт хийх юм бол хавар нь бутраад байхгүй болдог. Манайд ийм жишээ зөндөө байгаа. Иймээс замын технологийг зөрчиж болохгүй.
-Дарханы зам 2021 онтой золгохоор болж байх шиг байна?
-Ер нь хоёр, дөрөвдүгээр багц хүндрэлтэй. Бусад гурван багц ашиглалтад орлоо гэж бодоход хоёр, дөрөвдүгээр багц нь үлдэхээр байгаа. Одоогоор энэ хоёр багцын үндсэн замыг хариуцаж байгаа хүн байхгүй байна. Ажил хийгдэхгүй байгаа ч гэсэн үндсэн замынхаа засварыг хариуцах ёстой.
ХОЁР БОЛОН ДӨРӨВДҮГЭЭР БАГЦ ДЭЭР ҮНДСЭН ЗАМААР ЯВЖ БАЙГАА. ЭНЭ ХОЁР БАГЦ ДЭЭР АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ
-Одоо түр замаар явж байгаа учраас тоосжилт болон эвдрэл их байгаа байх?
-Хоёр болон дөрөвдүгээр багц дээр үндсэн замаар явж байгаа. Энэ хоёр багц дээр ажил хийгдээгүй. Гүйцэтгэгч нь орж ирэхгүй байгаа. Нэг, тавдугаар багц түр замаар явж байна. Энэ сарын 14-н гэхэд гуравдугаар багцын түр зам дуусчихна. Ерөнхийдөө нэг, гурав, тавдугаар багц түр замаар явна. Түр замаа шороо тоос гаргахгүйгээр хучилтай болгох тооцоо гаргасан. Нийтдээ 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас замд зориулж 30 тэрбум төгрөг гаргах үнэхээр хүндрэлтэй. Иймээс захиалагч талтай ярилцаж байгаад хайрга, шороон замаар явуулахаар шийдсэн. Түр замын мөнгө удахгүй дуусна.
Өдөрт нэг удаа усалгаа хийх тооцоо хийсэн. 204 км зам дээр өдөрт нэг удаа усалгаа хийхэд дөрвөн сарын хугацаанд гурван тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Зөвхөн ус цацахад шүү дээ. Хоногт таван мянган машин явдаг. Мөн тээврийн урт цуваанууд явж байгаа бөгөөд орон нутгийн чиглэлийн автобуснууд явж байгаа учраас хөдөлгөөн маш их байна. Иймээс авто машины дугуй, шил хагарах тохиолдол их гардаг.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажилд Монголын компаниуд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж болдоггүй юм уу?
-Азийн хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг иж бүрэн шинэчлэх төслийг санхүүжүүлэхээр таван багцын ажилд олон улсын тендер зарласан. Захиалагч нь Зам тээврийн яам учраас Азийн хөгжлийн банкны журмаар явах ёстой. Олон улсын тендер зарлагдсан учраас Монголын компаниудын орох чадал хүрэхгүй байгаа. Тиймээс Монголын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
-Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:09
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:09
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:01:20
al9kPG http://pills2sale.com/ levitra nizagara
zam heregtei gehdee [103.57.93.197] 2020-05-15 00:46:43
zam heregtei ni heregtei .gehdee iim undur huutei gadnii munguur zeeleer zam guur tavij bolohguiee.uurdiin munguuruu barih yostoi.odoo ene gadnii munguur zam guur ded buteced hurungu oruulahaa zogsooj bagasgah heregtei.Er ni ene ih ur shirnii heden % i zam guur ded butced orson yum boloo
зочин [202.55.191.205] 2020-05-15 01:53:39
Болох бүтэх талаас нь яриад Төрөөс мөнгө санхүү босгоод чапдамжтай Төрийн компанийг байгуулаад оруулаач ,Төр түмний төлөө сэтгэл зүтгэлээ гаргаж ажилладаг төрийн хар хүмүүс олшроод дээшээ гараасай ,Сэтгэлгүй чадваргүй нууд нь хурдан доошоо унаасай !!!
zovhin [202.55.191.205] 2020-05-15 01:51:07
8-9 хувийн гүйцэтгэлтэй Муу ажилласан компанийг шалгаруулсан албан тушаалтанууд САйд нь Яагаад огцрохгүй түмэн олонд гай болоод байгаа юм бэ???
Зочин [192.82.76.140] 2020-05-14 06:00:06
Зам тээврийн сайд Энхамгалан сонгуулийн мөнгөө босгохоор нам зогсоолоо ....эхнээсээ монголчуудаар хийлгэхээс татгалзсан хүн мэдээж ойлгомжтой ... Сонгуулийн дараа дээлээ нөмрөөд орох ёстой газраа ороосой доо ...
Артур [188.115.170.126] 2020-05-13 13:38:49
Обеспечу Ваш бизнес клиентами, с оплатой за: ЗАЯВКИ, СДЕЛКИ, РЕЗУЛЬТАТ ИЛИ ПОЭТАПНАЯ ОПЛАТА! (на Ваш выбор) Свяжитесь со мной по E-mail: [email protected] В письме укажите удобный способ общения: WhatsApp, Viber, Facebook, ВК, Skype Меня зовут Артур Шмидт, в интернет маркетинге более 6-ти лет
Ийм хариуцлагагүй чадваргүй хүнд ажил өгөх гэж. [66.181.161.101] 2020-05-13 06:30:40
Ямарч ажлын төлөө сэтгэлгүй уйланги онхиогүй хүнд ийм хэмжэээий нөр их ажлыг бүү өгч бай. УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАД
Зочин [66.181.169.162] 2020-05-13 04:30:59
Хятадуудыг оруулж ирэхгүй шүү. Монголчууд чадна
Зочин [66.181.169.162] 2020-05-13 04:30:38
Хятадуудыг оруулж ирэх гэсэн луйвар. Хятадуудыг оруулж ирэхгүй бол болохгүй бна уу. Монгол улсыг Хятадын 3-р дайнд оролцуулж санаатайгаар үндэстэнээр нь устгах арга уу
Зочин [66.181.169.116] 2020-05-13 01:19:14
Ингэх юм бол анхнаас нь Дарханы замыг хааж хуулах хэрэг байсан юм уу? Бүх юм аа жин тан болгоод хэсэгчилэн хаах ёстой байсан юм.
Сонголт байхгүй ш дээ! [202.131.225.53] 2020-05-13 02:37:09
Даржигнуулаад л явж байхаас. 2021 оны намар дуустал гүрийхээс. Машин хайран юмдаа.
зам [202.9.46.222] 2020-05-12 23:47:06
Анхнаасаа 2 урсгалтай болгоод хажуугаар нь шинээр зам тавихгүй яасын мөнгөө авилгалд нь өгөөд дараа нь төсвөө нэмүүлээд ажилаа хийх гээд зогоод өглөө АТГ зоригтой шалга эсвэл Мөнхбаясгалан Өнөрөө 2 р мөрдүүл
Зочин [59.153.85.69] 2020-05-12 22:49:31
Монгол компани шалгаруулчихаар Сүхбаатар -хэнтийн уулзвараас Түмэнцогт хүртэл тавьсан 50км орчим замыг нэг очоод үзчих дээ.Иймэрхүү л зам тавьбалд ч хэрэг алга даа.Энэ замыг тавьсан компанийг заригийн Өнөрөөд нэг хэлэх юмсан.Сурваджлаад өгөх байх даа
Зочин [59.153.85.69] 2020-05-12 22:29:04
Ман-ын байж байгаа үнэн нүүр царай энэ дээ.Зам дээр бол АН хаммгүй дээр байдаг юм.Эрэлийн урд зам дээр бараг 30 жил түгжирсэн 2012 онд АН гарч байж л нэг юм өргөтгөсөн Дарханы замыг хуулаад АН-д үлдээлээдээ.
Зочин [174.52.90.226] 2020-05-12 16:44:24
Энэ замын ажил ойлгомтой боллоо. Энэ зөвлөх үнэн ярьж бна.2024 онд "тууз" хайчилна.
Зочин [202.126.88.47] 2020-05-12 17:10:27
Энэ луйварчин ингэж зам барилгын төсвөө нэмүүлдэг юм. Үхсэн элэнцэгнийх нь үнэн байдгын. Хятадуудтай хувь тохиролцож чадаагүйгээ халхалж байхад.
Зочин [103.57.93.78] 2020-05-12 16:28:26
хэдхэн жилийн өмнө дарханы зам манайх шинэчилсэн нь 1-2 жил болоод эвдэрсэн шүү дээ. тэгсэн хирнээ бид хийж чадна гэж чээжээ дэлгэхээ боль.
Зочин [202.126.89.114] 2020-05-14 14:35:06
Saihan hiih setgel zvtgeltei mongolcnyyd zunduu baigaa dyndaas n ene metcnilen tenderiin mungu tsohiod yls orniig buun shoroo toostoi holidog holionii garyyd adag svvld n ingej ayeihaa medne anhnaasaa tsalin munguu undur uguud dotooddoo tendrei ugsun bol hiij l taaraa hydlaa ganiihand tendereer shalgarsan gej baahan mungu gargyylcnaad uwcninlvv cnihej garlaa genee demiireh uvmaa olj aydaj baihshiwdee
Зочин [208.180.184.130] 2020-05-12 15:40:11
Анхнаасаа л Монгол компаниа шалгаруулахгүй яасан юм бэ. Үргэлж өөрсдийгөө голно. Тэгсэн мөртлөө дэлхийн хэмжээний зам хүснэ шал утгагүй юм. Өөрсдийнхөө хийсэн замаар сайхан муухай хамаагүй яв. Тэгж байж цаашид сайжирна. Алс ирээдүйгээ бодох хэрэгтэй. Адаглаад л гадагшаа урсах мөнгө багасна долларын ханшийг хазаалахад бага ч гэсэн тус болох ч юм билүү. Зээлийн хүү буулга гээд байдаг нөхдүүд ойлгох хэрэгтэй.
Haabar [59.153.87.8] 2020-05-12 16:09:16
хүүхээ, чи яасан юм ойлгодоггүй нөхөр вэ? ЗТХЯ зөвхөн захиалагч, мөнгө хөрөнгө нь АХБ-аас гарч байгаа учир тэл өөрсдөө мэдэж тендерт хятадын энэ компаниудыг шалгаруулсаныг ойчиж чадахгүй бна уу? Хэрэв манай төсвийн хөрөнгөөр барьж байгаа бол мэдээж монгол компаниуд л шалгарна шүүдээ. Гадны мөнгөөр бариулж байгаагаа бид ойлгохгүй л бна уу?
irgen [64.119.22.90] 2020-05-12 14:38:00
hytaduud oruulahgui gesen yum chini odoo yay gehev duguigaa hagalaal mashinaa evdeel bjiihaas oor yahav uher mongolchuud ha ha
Зочин [66.181.188.41] 2020-05-12 14:15:26
Хужаа нараа оруулж ирээд хурдан тавиул л даа. Манайхан угаасаа олигтой зам тавихгүй шүү дээ
Nymaa [202.179.25.72] 2020-05-12 12:37:05
Mashin" gar utas" robot" hagas damjuulagch" geh meted nariin tehnologi shaardnuu gehees zam bol nariin tehnologi bish zugeer l setgel baidgiinmaa . bitgii urgun nariin zuzaanaas ni ideldee darga naraa mongolchuudaa bitgii doosh ni hii. Tegeed mongol ajilchiddaa tsalingiin gadniihand ugdug shigee ugchih nohoin baasnuuda
beku [202.126.89.232] 2020-05-13 19:38:50
yg zow
MUUGII ANDO MUUGII [66.181.186.101] 2020-05-12 12:07:01
ENKHAMGALAN GEJ ODOI HUNIIG BUUDVAL TAARNA.OLON HUNII AMI NAS ED HURUNGUUR TOGLOLOO DOO
Зочин [202.126.89.120] 2020-05-13 00:50:30
Yag tiim
Зочин [66.181.186.127] 2020-05-12 10:03:05
Yamar archaagaa aldsan yum be dee. Arai denduu yum a. Anhnaasa hyataduudaar yah gej hiilgesen yum be
Буд [192.82.74.119] 2020-05-12 09:32:56
Замтайгаа булуулвал таарна.авилгачин. мАН энэ замтайгаа дуусжээ.
зочин [66.181.186.181] 2020-05-12 09:27:13
2 болон 4-р багцын хувьд бол энэ жил өнгөрсөн хорвоо болсон юм байна даа, энэ 2 багц дээр одоо хятадууд орж ирээд ч энэ жил амжихгүй нь тодорхой, сонгуулиас өмнө жаал дөвчигнөж байгаад сонгуулиас хойш бол шууд мартагдаад хаягдана даа
ажилд хэрэгтэй хятадуудаа оруулах хэрэгтэй. [66.181.177.150] 2020-05-12 09:04:38
Сайн шаардлага тавиад ажилд нэн хэрэгтэй мэргэжлийн хүмүүсийг нь оруулах хэрэгтэй.
зочин [59.153.87.202] 2020-05-12 08:58:53
Олон улсын гэрээтэй юм бол гэрээнийхээ дагуу хятадуудаа оруулж ирээд ажлаа гүйцэтгээч дээ. Шийдвэрээ зоригтойхон гаргаад ажиллах хэрэгтэй. Ард түмэн хохирч байна шүүдээ
Зочин [202.126.89.120] 2020-05-13 00:55:25
Ард түмэн өөрөө өөрсдөөсөө болж хохирсоон, Хятад аа оруулахгүй гэж улстөржсөн
Зочин [202.9.40.152] 2020-05-12 12:05:55
Дэмжиж байна
зочин [202.131.245.69] 2020-05-12 06:40:21
өөрсдийн ажлын дутагдал, арчаагүй байдлаа өвчин, хөл хориотой хутгаж тайлбарлаад байх шиг л санагдаад байгаа юм. Анхнаасаа энэ хөрөнгө оруулалтыг ашиглахын тулд зөвхөн өөрийн дотоодын сайн компаниудаа дэмжих сонирхолгүй албаар тендерт шалгаруулдаггүй болохоор л гадныхан хөрш орнуудаас нь хямд ажиллах хүч оруулж ирээд байгаа ш дээ. Огт тэрийгээ ойлгохгүй байгаа юм уу ойлгохыг хүсэхгүй туслах потоодын компанид өөрсдийнхөө компанийг шахах гээд новшроод байгаа юм уу. тодорхой ний нуугүй яриач. Ажилгүй маш олон хүн тэр хятадуудын авдаг цалингаар ажиллая л гээд байгаа биз дээ. Монгол хүн ажиллах болохоор бараг цалин өгөхгүй болохоор хэн ажиллах вэ дээ.
намын тавиул [202.131.245.69] 2020-05-12 06:45:52
төрд ажилласан болж дараагийн томилгоондоо бэлтгэх намтар үүсгэсэн эсвэл дагаж долоож гүйсэн ийм ядарсан юмнууд бас төрийн ажлыг хутгах юм даа. нэг улсын дотоодын асуудал тул гадны байгууллагууд хараад хэлмээр байвч хэлээ хазаад яахав ээ гээд хар саарал жагсаалтад оруулаад дэглээд байна ш дээ.
зочин [202.21.109.79] 2020-05-12 06:12:35
зүгээр хятадуудаа оруулж ирээд л бариа битгий их шоу болгоод байцгаа хийх ёстой ажлаа гэрээ журмынх нь дагуу яг таг л хийцгээ тэгээд энэ фэйсбүүк соммэнтээр солиороод байгаа хүмүүс бол зүгээр л өөрсдөө ажил хийхгүй амар байгаад ам хэлээрээ мөнгө олчих санаатай л хүмүүс та нар захаар нэг нэвт гараад үз тэнд чинь зам барих сайхан ид насны залуучууд хөзөр тоглоод нөгөө хятадууд үйлдвэрлэсэн бандааш лэвчигхэн зарахд л зогсож байгаа орой тараад бөөн бөөнөөрөө архи уугаад л цуглаад л үгүй бол фэсээ ухаад хятадыг зүхээд л зам хятадаар бариулаад байхдаа яадаг юм гэж бичээд нөгөө хятадууд зам тавьчихвал л ичих ч үгүй хурд хэтрүүлээд л хайрлах ч үгүй чулуу шороо өрж асгаад эвдээд л давхицгаана та нар цалин бага өгөхөөр яаж ажилахын гэх д байх одоо үнэндээ барилгынхан аргаа баржийнашдээ эхний хэдэн өдөр овоо ажлаад цалингаа аваад алга болчихдог цаана нь ажил сүйрнэ үү байна уу хамаа алга маргааш нь өөр газар худал яриад л эхний хэдэн тодроод л гүйцээ
Зочин [64.119.25.81] 2020-05-12 05:38:47
Хүрз жоотуугөа бариад гарахад зам тавьчихна гээд орилолдоод байсан ацнууд хаачив?
zochin [150.129.140.138] 2020-05-12 13:25:22
zuv zuv
zochin [202.170.68.38] 2020-05-12 05:15:32
ali ert oruulaad ireh bsan uym,nutagt n shinjilgeegiin oguuleed,orj irseniin daraa 21 honog karantilaad,shinjilgeegiinhed dahin avaad ajilluulah bsan uym
Сүрэн [202.55.191.205] 2020-05-13 03:19:08
Төв аймагт тусгаарлана гэхэд нь Дархан-Уул аймгийн удирдлагууд манай аймагт тусгаарлая гэсэн бол одоо ажил эхлэх гээд явж байх байсан байхдаа хувийн бодол шүү. Төв аймгийнхны өрсөөд мнай Дарханыхан тусгаарлая гээд хэлчихгүй яав даа ядаж Дарханы зам гэсэн нэртэй болохоор тэглээ гэдэг ч юм уу
Зочин [103.229.121.253] 2020-05-12 04:25:01
hyatduudiig oruulj irj bariulna gehed yag odoo end comment bichsen orkuud orilsoor baigaad boliulj bilee.
оруулах байсан. [192.82.72.167] 2020-05-12 04:17:53
Хятад талын 100 инжинер техникиин ажилчидаа 3р сард оруулж ирээд 21 хоног карентлаад шинжилгээг аваад ажлуулах байсан дэндүү улс төржүүлж байсан тэр эрхэм нөхөдөөс алданга тооцожмөнгө гаргуулах төрийн ажлыг гацаасан эрхэмүүдийг хариуцлага тооцооч.Хятууд Эрдэнэт-Дарханы одоогоос 16 жилийн өмнө тависан одоо ч сайхан байна.Чанар - Ажлын туршлага их.
ШҮТЭН бишрэгч [202.9.47.12] 2020-05-12 04:03:48
Хагийн сайн засгийн газар олон ажил хийсэн ерөнхий сайд дахиад сонгоод баяжих юм яриад байсан муссолини тай адилхан маяглаадёслоодл нацистууд шиг урт хутганы өдөр хийгээдл энэхэд чбаллаж дууслаалдаа
ккк [202.131.245.69] 2020-05-12 06:42:29
яг үнэн. мөнгө идэх эрх мэдэл, баахан намын бялдууч нараа ажилтай болгох эрх мэдэлд л ээлжилж шунасан дуракууд л байгаа юм. Энхболдыгоо унагаад хөжгүүлээд өгөх юм яриад байсан, тэрнээсээ л шал дор мэдлэг, сэтгэхүйтэй мангарууд л гарч ирлээ ш дээ.
Зочин [66.181.161.67] 2020-05-12 03:59:36
ТЭНЭГ ХӨЛДҮҮ НОВШНУУД. ОДОО ИЧИХГҮЙ ОЛОН ЮМ ЯРЬЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА. ТЭР ГРАФИКААР ЧИНЬ БОЛ АЛЬ ХЭДИЙН 90 ГАРУЙ ХУВЬТАЙ Л БАЙХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХООЛНЫ САВЫГ ЗАЙЛУУЛ.
Зочин [202.126.88.172] 2020-05-12 02:58:38
Оюунэрдэнэ гэж поп гард уйлаа оюунаа гэж нэрлэцгээе
Зочин [202.179.24.93] 2020-05-12 02:40:05
Хятадууд зам барихдаа мундаг л даа. Дарханы зам дээр маш олон хүн амь насаа алдсан. Тийм болохоор маш сайн зам хурдан хийлгэмээр байх юм. 2 удаа явахад машин маань дуу ороод ирсэн. Хэцүү юм байна лээ. Манайхан гурилтдаг шүү . 10-р хороололын арааар явсан ганц км зам бүтэн жил дамнаад одоо талдаа л байна.. Иргэн би бодолоо л хэллээ.
Dorj [192.82.74.119] 2020-05-12 02:32:17
Авилгачин хэзээ ч дуусгаж чадахгүй.чиний сүүлчийн авилгал.талиигчид чамайг авах л болно доо.
Зочин [202.126.89.130] 2020-05-12 02:11:08
Мөнгө байхгүй гээд 3 давхар хучилтаа хийхгүй гээд бгаам уу, монголчууд тэр замын 3 давхар хучилтыг хийж чадахгүй гээд бгаам уу. дарга нар нь мөнгийг нь идсэн болохоор яалт ч гүй хятадууд аар хийлгэнэ гээд байх шиг бна
зочин [202.131.245.69] 2020-05-12 06:50:12
монгол дарга нарыг мөнгө иддэг болохоор ард түмэн нь аятайхан аюулгүй замаар яваг гээд олон улсын тендер зарлажээ. тэгсэн дотоодын туслах компаний шалгаруулалтад орж чадаагүй эзэд өвчнөөр далимдуулаад шалгарсан компаниудыг гацаах гэж. тэгээд одоо олон улсын шүүхэд очих уу, эсвэл хятадуудаа оруулах уу л гээд байх шиг байна.
Зочин [202.21.110.138] 2020-05-12 03:16:25
Тэнэг минь сайн уншаач ээ
Зочин [66.181.183.190] 2020-05-12 02:10:52
Said n Tolgoigooroo xariuzna geed bsan
Кса [139.5.219.60] 2020-05-12 02:03:26
Энэ замыг бариулахгүй гацааж, зогсоох сонирхолтой хүмүүс зөндөө байна даа.
Зочин [202.126.89.206] 2020-05-12 02:03:16
Хятад коронааг бүрэн хяналтандаа авсан шүү дээ, одоо хятад ажилчдаа оруулаж ирээд бүтээн байгуулалтаа хиймээр бна даа
Зочиг [202.9.46.48] 2020-05-12 02:01:22
Хэдэн замын компаны хүмүүс facebook дээр сэтгэгдэл бичихээр нь нөгөө оруулж ирэх хүмүүсээ оруулж ирэхг шийдвэрээ цуцхлсан ш дээ Угаасаа энэ зам барих мөнгийг Хятадаас л зээлж байгаа юм байна ш дээ тэгээд Хятадуудад давуу эрх олгох ёстой үгүй бол зээл олгогдохгүй зам тавигдахгүй тэгээд л зогссон Энэ мэтчилэн улс эх орны бүтээн байгуулалт гацсан зогссон салбхрууд зөндөө байна
Зочин [103.212.118.225] 2020-05-12 01:40:38
Манай замын компаниудын эзэн захирлуудад нийтлэг нэг асуудал бий. Бүгд ярьсан хэлсэндээ байж чаддаггүй мурьдаг. Ажилчидаа голлох инженерүүдээ, туслан гүйцэтгэгч байгууллагаа, гэрээ, түрээсийн машин механизм, түүний эзэмшигчидээ байнга хулхидана. Өөрсдөө 200 жийп сольж унаад сайжраад байна. Иймэрхүү байхад бэхжих хэцүү л дээ.
Иргэн [202.126.88.184] 2020-05-12 04:27:14
Энэ үнэн. Нэгэнт өөрсдөө хийж чадахгүйгээс хойш тeндeр авсан хятад компанийг нь оруулж ирээд хурдан дуусгавал яасан юм. Биe биeнээ хөрдаж сэрдсээр байгаад чухал ажлуудаа нураагаад байх юм. Энэ зам иргэд болон улсын эдийн засагт үгэхээр чухал байгааг ойлгох хэрэгтэй ш дээ. Орж ирсэн хятадуудад ЭМЯ ы зүгээс хяналтаа тавиад ажлаа хийлгэвэл яасан юм бэ. Манайхан өөрсдөө хяналттай бвал асуудалгүй. Цагдаа бхгүй бол манай охид хүүхнүүд цуглаад бж магадгүй. Ингээд л асуудлыг зохицуулж болмоор. Эх орны хөгжилд тустай ажилд санаа нэгдэж бвал яасан юм бэ . Сөрөг хүчин гэдэг үг одоо чөдөр тушаа гэж ойлгогдох болоод бна шүү. Зөв сөрөгтцөгөөe та минь ээ.
Зочин [103.26.193.202] 2020-05-12 01:38:19
Mongolchuud chadna geed xuchaad bsan garaad ochood zamaa zasaach.
Зочин [202.9.46.104] 2020-05-12 01:34:28
ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ АЙМГУУД РУУ МЯНГАНЫ ЗАМ ТАВИНА ГЭХЭД ХАЙРАН МӨНГӨ МЯНГУУЖИНГИЙН ЗАМ БОЛНО ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН ЗАРИМ НЬ ОДОО БОЛОХООР ДАРХАНЫ ЗАМАА ХУРДАН ТАВЬ ГЭХ ЮМ. ЮУТАЙ Ч ЭНЭ НАМЫН ҮЕД БҮТЭХГҮЙ АЖИЛ БОЛЛОО.
Бид ч хариугүй, дорой юм даа... [202.131.225.53] 2020-05-12 01:25:08
Монголын компаниудын "чадал нь хүрээгүй" гэж байна. Тэгээд л ойлгомжтой ш дээ. Бид тэгэхлээр өөр яалтай ч бил ээ дээ?
Зочин [66.181.190.146] 2020-05-12 01:24:52
Дарханы замын ажилыг гацаасан, ямарч мэдлэг боловсролгүй авилга авсан Ганбат Доржханд нарыг хатуу шийтгэж, бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
БОДЛЫН НУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-12 01:16:56
ТЭР МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ГАРГАЖ ӨГӨӨД МОНГОЛЧУУДААОАА ХИЙЛГЭЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
[103.80.210.183] 2020-05-12 01:10:29
монголчуудаа оруулж шороон замаа засаж сайжруулаад байж бай л даа. сайжруулсан зам нь нэг хэсэг дараа жил болтол ачаалалаа үүрээд байна.
Nnn [202.126.89.106] 2020-05-12 01:03:36
Oros pisdaanyyydaaas Mongold 28 haldvar orj irsen. Hitadaas neg ch bhgu. Deer bga novshnyyyd olon niitiin erh ashgiin asyydal der tenegteh yuma. France bol oryyylaad Oros oryyylaad hitadiiig l oryylahgu geh shg teneg hamyyyrsan tolgoinyyyd yaaaj huvjin uuuuu Mongoloor zam hiiilgevel tgd daraa zyn ni hagar a da.
Зочин [72.136.64.37] 2020-05-12 00:59:46
200 км зам ч бие даагаад барчиж чадахгүй арчаагүй улс шүү манайх. Одоо зун тэгээл Тулгар төр байгуулагдсан 2229 жил, Их Монгол Улсын 814 жилийн ой гээл жаал омогших байх даа. Оросоос хүнсээ зөөх замаа ч барьчих инженергүй . . .
Зочин [64.119.26.195] 2020-05-12 00:41:02
Сонго уйлАас болж нээрээ энэ нам засгийнхан холион бантан хутгаж байнаа. Нохой
Зочин [66.181.182.228] 2020-05-12 00:36:35
ХҮРЭЛСҮХ АЖИЛ УРАГШЛУУЛЖ АЖИЛ ХИЙХ ХҮН БИШ БАЙНА . 3-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙН ТЕНДЕР ЗАРЛАГДААД КОМПАНИ ШАЛГАРЧААД БАЙХАД ТЕНДЕРИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГООД ОДОО ТАГ. ХЭРВЭЭ ХИЙГДСЭН БОЛ ОДОО АШИГЛАЛТАД ОРЖ БАЙХ БАЙЛАА. ДАРХАНЫ ЗАМЫГ ЭХЛЭЭД ХАЖУУГИЙН ШИНЭ ЗАМАА БАРЬЖ БАЙГААД ХУУЧИН ЗАМАА ХУУЛДАГ БАЙГАА. АРГАГҮЙ ДЭЭ БААХАН БУУ ШИЙДЭМ ГРАНАТ ПУЛЁМЕТ ЗААЛГАСАН ХҮН
mgl huuhen [77.87.228.70] 2020-05-12 00:36:03
Ailaas erheer awdaraa uhaachee. Negent l orj ireegui hyatad baihguigees hoish oor arga zamaar hii l dee. Muu amlaad demiireed baihaa boliochee
Зочин [202.126.88.169] 2020-05-12 00:33:09
Хятадуудыг нь аль дээр оруулж ирээд 21 хоног тусгаарлаад ажлыг нь хийлгэх бсан юм. Худлаа улс төржөөд одоо тэр өөрсдөө замаа тавина гээд бсан хүмүүс нь чаддаг юм бол тавиачээ. Чадахгүй шдээ. Энэ жил будаа боллоо
Зочин [66.181.161.33] 2020-05-12 02:03:05
Яг үнэн
zochin [222.97.77.11] 2020-05-12 00:31:36
3 davkhar khuchiltiig zaaval khyatuud khiikh estoi jm uu??? mogold ajil khiichikh mergejilten alga aa. tord ajillaj baigaa erkh medeltenguud neg moson khyatadii khariyat bolchikh oo ch??? amar sh de. iimkhen tekhinlogiig meddeggui mergjlii baiguulagabaisnaas baigaagui deer!!!!!!!!!
Зочин [202.55.188.42] 2020-05-12 00:52:08
Chadah chadahgyidee bish sanhyyjiltiig gargaj bga tal n shiidveree gargana. Yum unshaad oilgodoggyi yumuu. Mongol company tuslan gyitsetgegcheer orohoos oor argagyi gereenii nohtsoltei gej bhd
Зочин [202.9.46.120] 2020-05-12 00:31:03
hyamd uneer tenderee avchina. daraa n gatsaaj bgaad unee nemne. iim argati bolsiisht.
Зочин [122.201.22.125] 2020-05-12 00:26:41
ЭНЭ ЛУЙВАРЧИН БАЙГАА ЦАГТ ДАРХАНЫ ЗАМ БАЙТУГАЙ БУСАД ЗАМ БАЙГУУЛАМЖ ХЭЗЭЭ Ч ЧАНАРТАЙ, ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ БАРИГДАНА ГЭЖ БАЙХГҮЙ. ОЧИРБАТ АА, ЧИ ТҮМНИЙ МӨНГИЙГ ЦУСАЛСААР Л ЯВНА УУ. ЧИ АВТОЗАМЫН БОДЛОГЫГ ХУВИЙН ЭРХ АШГААСАА ЯДАЖ ГАНЦ УДАА ДЭЭГҮҮР ТАВЬСАН БОЛ МОНГОЛЫН АВТОЗАМ АЛЬ ХЭДИЙН ОЛОН УЛСЫН ЧАНАРТ ХҮРЧИХСАН БАЙХ БАЙЛАА. ЗҮГЭЭР Л БОЛЬЖ ҮЗ, ТЭР ХЯТАД РУУГАА ӨӨРӨӨ ТОНИЛ.
Зочин [202.9.46.126] 2020-05-12 01:25:45
дэмжиж бна хэний эрх ашигт үйлчилж байгаа нь тодорхой байна хятадуудаам авилга авчихсан нөхөр биш үү тэгээд үүнийг хийх монгол хүн байхгүй мэтээр яриад байдаг новш юмаа
b [192.82.76.150] 2020-05-12 00:26:03
yug n huleedeg um gereegee shuud tsutslaach.margaan avdag jurmaaraa yavna biz. tenderiin chenjuuded hulhiduulj ingej ulsaaraa doromjluulah yamar hereg bna
Зочин [122.201.21.19] 2020-05-12 00:23:40
нөгөө сүрхий хүрэлсүхийн энэ хэдэн жилд хуулийн хугацаа гэгчээр хулгайчдыг чөлөөлснөөс өөр хийсэн гэх ганц том ажил нь энэ хөгийн байгам шүү. монгол хүн юм хийхээр элдвээр хяхаж хавчиж байгаад унагана харин хятадуудыг хийх ёстойгоо хийгүй байсанч мөнгийг нь өгнө. монголын ЗГ юмуу хятадын төлөөний газар юмуу
Зочин [202.55.188.34] 2020-05-12 00:14:16
zugeer l oruulj ireed ajilaa hiine biz songuuliin jilee gej buh ajil social aar yavhiimdaa
Зочин [103.212.117.45] 2020-05-12 00:13:40
НОХОЙН БААС
Зочин [192.82.74.107] 2020-05-12 00:46:49
Та зөвлөх инжёнёр хүн юм бна таны ажлын хариуцлага юм бишүү анхнаас ягаад гүүр хоолойгоо хийж явдаггүй юм өнгөрсөн жилжин овоолсон нягтруулалт хийсэн далангуудаа сэтлээд одоо хийгээд байгааг юу гэж ойлгох вэ ёрөөсөөл ажлын хариуцлага алга шахаж шаардахгүй бна
Zochin [104.237.146.185] 2020-05-12 00:08:35
Ochnoon zovlon toochih yum daa. Erssiin dundee bol zamaas ideh mongon deeree l tohirch chadahgui gatsaagaad bgaan bish uu. naanaa bugd l tiim ch iim ch yum bolohgui bna geed bdag. Ene zamiig hurdan hugatsaand hiigeed ashiglaltand oruulchihiya gesen setgelgee unen alga. Ulsiin achaa teevriin gol zam sh dee. Ajild handah handlaga ni hurtel yaaval ahuihan mongo unagaaj ideh ve l gedeg setgehui tolgoid ni bgaad bgaa uchraas l zamiin ajil uragshlahgui bna. Nogoo heden jiliin omnoh Tov aimgiin Lungiin zam shig l boloh yum bna daa. Ene zamaar zorchij bgaa ochnoon olon mashin tehnik, benzin, tsag hugatsaa, evdrel gemtluud geed tootsdog bol yamar ih hohirol uchirch bgaag medehgui hun gej baimaargui yum
иргэн [202.131.225.197] 2020-05-11 23:58:28
Зөвлөх эрхтэй компани нь яагаад хуучин замаа яаран шинэчлэх ажлаа эхэлж байгаа юм бэ? юу зөвлөх гэсэн байгууллага юм бэ? Шинэ замаа хажуугаар нь тавих талаар яагаад зөвлөж болоогүй юм бэ? эндээс зөвлөх нэртэй ийм компаниуд ажиллах чадамж байна уу? яам нь сайд нь зөвлөгөө авч байна уу? бид хойшид бодох л болж байна даа
Зочин [103.80.210.183] 2020-05-12 01:11:50
мөнгө зувчуулж байгаа байхгүй юу даа. сонгуулиар цацах будаагаа цуглуулж байна. хойдохыг нь үдэхэд цацах будаа болно доо. эргүү сайдуудын шүү.