СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд осолдох тохиолдол гарсаар байна

Б.БУРМАА / Хууль

Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор иргэд усанд осолдож амиа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голын усанд живсэн байна. Түүниыг эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ өчигдөр ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн харамсалтай явдал болжээ. Онцгой байдлын арагчид эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ өчигдөр өдрийн 15:38 цагийн орчим “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.207] 2019-08-05 13:04:22

усанд зугаалаад живж дуудлага өгвөл үхдэлийг эрж хайсны төлбөр авдаг журам тогтоо.

Зочин [103.212.118.188] 2019-08-05 03:26:33

Haramsaltai bn


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.