“ЭТТ”, “Эрдэнэт", “Монголросцветмет”, “МИАТ”, “Төрийн банк” ашигтай ажиллажээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар танилцуулав.
Мөн 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-иудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Mhfwqo [178.68.41.154] 2025-01-05 10:07:22
ivermectin 12 mg tablets - <a href="https://ivercand.com/">carbamazepine brand</a> carbamazepine 400mg without prescription
Зочин [202.126.90.173] 2025-01-03 13:01:38
122төрийн өмчит компаниас 4 компани ашигтай ажиллажээ бусад нь төрийн мөнгийг идээд л луйварчдыг тэжээж байхаар татан буулга