Утааны ерөнхий хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-нд Төрийн ордонд болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Ерөнхий хяналтын сонсгол "Утааны сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’ сэдвээр явагдах бөгөөд сонсголын бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд хүсэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-ний дотор бичгээр ирүүлэх боломжтой юм.
Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
·Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-ний дотор бичгээр ирүүлж болох юм.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/. Цахим шуудангийн хаяг: [email protected]
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл