Цэвэр усны шугам хагарсны улмаас Яармагийн замаар халуун ус урсан мөстөж, давс цацах ажил үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, "Титан" төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150 мм шугамд өчигдөр гэмтэл гарч, авто зам руу ус орсны улмаас зам мөстжээ.

Улмаар Яармагийн замаар халуун ус урссан учраас халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, өнөөдөр өглөө 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болгосон байна. Гэвч холбгдох албаныхан жолооч нарт тухайн хэсгээр зорчихдоо болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

Ус сувгийн удирдах газрын ажилтнууд тухайн байршилд ажиллаж, гэмтэл гарсан шугамын салааг хаасан бөгөөд авто зам руу орсон усыг соруулж, давс бодис цацах ажил үргэлжилж буй юм.

Тодруулбал, өчигдөр 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлуулжээ. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэжээ.

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.