Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гар, хөлөө хөлдөөх, халтирч унаж гэмтсэн иргэдийн тоо нэмэгджээ

Aдмин / Нүүр

Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуйн нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Мөн идэр есийн хүйтэн эхэлж, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгдэж байгаа аж.

Тодруулбал, ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гарч байгаа юм байна.

Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн нийт 358 хүн ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Мөн 14 хүний гурав нь 0-18 насны хүүхэд бөгөөд чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөсөн байна. Иймээс баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг эмч нарын зүгээс анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.