АН: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл өргөн барина
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Тус бүлгийн гишүүд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа хүний эрх, эрх чөлөөг хангах 11 багц хуулийн төслүүдийн танилцуулга мэдээллийг сонсож, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна.
АН-ын бүлэг олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй гэж шийдвэрлэжээ.
Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүхэлд нь дэмжихгүй гэсэн байр сууринд нэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Миний бие УИХ-ын захирамжаар байгуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч.
Манай ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлч эрх чөлөөтэй ажиллаж, үйл ажиллагаа явуулахад хуулийн хүрээнд ямар саад учирч байгаа вэ гэдэгт судалгаа хийж байна. Удахгүй үр дүнгээ нэгтгэж, танилцуулна.
Хоёрт, Засгийн газраас өргөн барих гэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр АН-ын бүлэгт танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй дөрвөн удаа уулзаж, мэдээлэл өгч саналыг нь авсан.
Сэтгүүлчид дэмжиж байгаа учраас шинэчилсэн найруулгын төслөө өргөн барихад бэлэн болсон гэдэг танилцуулга хийсэн. Энэ хуулийн төсөл дээр манай бүлгийн гишүүд тал талаас нь байр сууриа илэрхийлсэн.
Ялангуяа сэтгүүлч гишүүд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүхэлд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Энэ хуулийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа.
Дээр нь, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн зүйл заалт дээр бидний байнга ярьдаг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа энэ зохицуулалтын "илт худал мэдээлэл" гэж юуг хэлж байна вэ гэдгээ илүү нарийн тодорхой болгох заалт орж ирсэн байна.
Яг үүнтэй холбоотойгоор миний бие өөрийнхөө бланк дээр Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгоё гэдэг хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Одоо УИХ-ын даргаас товоо хүлээж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 13.14 бол зөвхөн сэтгүүлчдэд хамаатай заалт биш.
Эрүүгийн хуулийн 13.14-ийг өнөөдрийг хүртэл хэрхэн хэрэглэгдэж ирсэн бэ гэвэл, зүгээр үзэл бодлоо илэрхийлсэн, ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй хандсан тэр бодлоо бичсэн, эсвэл таамаглаж бичсэн бүхнийг нь олон нийтийн сүлжээгээр бусдадаа түгээж, хуваалцсаных нь төлөө худал мэдээлэл тараасан гэж үзээд Эрүүгийн хуулийн 13.14-өөр шийтгэж, эрүүгийн ялтан болгодог, болгосон тохиолдол ч бий. Үүнээс болж үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэг, айдаг үзэгдэл бий болж байна.
Иймээс Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байна. Өнөөдөр манай бүлгийн хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь дэмжиж гарын үсэг зурсан учраас эдгээр гишүүдийн хамт Эрүүгийн хуулиас 13.14-ийг хасах хуулийн төслийг өргөн барих нь гэж ойлгож болно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Dfgirl [178.68.41.154] 2025-01-08 01:40:43
ivermectin 3 mg over the counter - <a href="https://ivercand.com/">cheap stromectol</a> tegretol order online
Зочин [202.55.188.100] 2024-12-25 08:55:37
улс төр сэтгүүлч жүжигчин тамирчин ороод ирэхлээр улс орон дороитддог гэж үнэн..аль элбэгдоржоос авхуулаад монгол улс өөдөлсөнгүи
зочин [103.9.90.100] 2024-12-24 17:13:42
Худал мэдээ, мэдээлэл нийтэлж хүний нэр төрд халдаж болохгүй ш дээ. ДОХ-той гэж худал гүтгүүлсэн эмэгтэй гүтгэлгээс болж амиа алдсан тохиолдол хүртэл байдаг .Хүнийг ор үндэсгүй гүтгэх, худал мэдээлэл тараасны хор уршиг асар их шүү, бодолцох л хэрэгтэй. Тэр зүйл заалтыг хүчингүй болгож болохгүй гэж бодож байна.
Зочин [202.126.88.164] 2024-12-24 12:23:22
Мик барьчихаад нохой шиг хүн ээрдэг,ярилцлага өгөхгүй гээд байхад алба юм шиг тулгадаг,санаандаа тааосан хариудт авах гэж улайрдагаа сэтгүүлч нэртэй жайжийсан авгай нар болиороы.Араншингаа тат. Өөрсдөө асуулт нэртэй их ярихаа боль.Тэр Өнөрөө шиг байж болохгүй шүү.
Зочин [202.126.88.166] 2024-12-24 09:13:23
Лодой гуай Лодой гуай Лодой гуай
Амар [202.126.90.129] 2024-12-24 08:50:22
Тухайн заалтыг ахин сайн судалсан нь зөв маш багахан үг үсэг хасаад л болмоор юм биш үү
Зочин [59.153.112.55] 2024-12-24 06:47:08
Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөл зарим нэгэн сэтгүүлчдынхээ ёс зүй дээр анхаарах хэрэгтэй тэдэийг өөгшүүлж болохгүй. Дуулсанаа бичих бишээ, үнэн мөнийг нь магадлан байж ул суурьтай мэдээллийг нийгэмд түгээж байх үррэгтэй гэж бодож байна.
Иргэн [139.5.219.252] 2024-12-24 06:39:30
Жeнкогийн тавиул дураараа дургих санаатай.Цаад хууль тогтоогчид чинь ихэнх нь эрүүл саруул тархитай шүү.
Ц.Нарантуяа [103.212.118.65] 2024-12-24 05:25:50
Ардчилсан намын гишүүд дэмжигчид сонгогч хэн бүхэнд намын бүлгийн хурлаар хэлэлцүүлсэн асуудлынхаа мэдээлэлийг нээлттэй таницуулж байгаа нь зөв жишиг...та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.