АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ К.ХАРРИСИЙН ХАНДИВИЫН ШТАБД ДОЛОО ХОНОГТ 200 САЯ ДОЛЛАР ЦУГЛАРСАН
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 29 /Reuters/. Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр байгаа нь АНУ-ын улс төрд шуугиан тарьсаар байна.Харрисын сонгуулийн кампанит ажлын багаас ням гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхиж, К.Харрис намын хүрээнд өргөн дэмжлэг авснаас хойших эхний долоо хоногт тэрбээр 200 сая ам.долларын хандив цуглуулжээ.Долоо хоногийн дотор 200 сая ам.долларын хандив цугларсан. Үүний 66 хувь нь шинэ хандивлагчдаас ирсэн. Мөн 170 мянган сайн дурынхныг шинээр бүртгэсэн” гэж К.Харрисын кампанит ажлын дэд менежер Роб Флаэрти X хуудсандаа нийтэлжээ.
Сонгууль болоход 100 хоног үлдээд байна
К.Харрис Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Барак Обама, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси зэрэг Ардчилсан намын нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдийн дэмжлэгийг аваад байна.
Тус нам ирэх наймдугаар сарын эхээр цахимаар санал хураалт явуулснаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна.Согчид саналаа өгөхөд 100 хоног үлдээд байгаа энэ үед К.Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр илүүрхэх болоод байгаа юм.
Сэтгэгдэл
Нэргүй [104.35.34.183] 2024-10-03 09:21:12
Сүүлийн үед Харрис илүүрхэх болсон . АНУ гийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гээд Simpson хүүхэлдэйн кинон дээр гараад байгаа
Зочин [31.32.212.183] 2024-07-31 00:38:45
Trampiin yalalt irne dee!!!ene hyyheng chini holoo haychih baih!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Melina [104.35.34.183] 2024-07-30 12:42:16
Kamala Harris гарах нь тодохой болсон .
Бүтэхгүэй. [103.57.93.127] 2024-07-30 00:01:45
Энэ хүүхэн сонгогдохгүйдээ. Хэтэрхий инээгээд, төр удирдах ажилд нэг тохиромжгүй царайлаад байгаа юм. Ингээд тасралтгүй мишээсэн хуульч, эмч, эдийн засагч, шүүгч, цагдаа, багш эмэгтэй нэг их байдаггүй биздээ?