Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд СЭТГЭЛ ДУНДУУР байгаагаа илэрхийлэв

Aдмин / Нүүр

Монголын багш нарын VIII их хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 11-12-нд болж байна.

Өчигдөр

  • Сургуулийн өмнөх боловсрол,
  • Ерөнхий боловсрол,
  • Насан туршийн суралцахуй,
  • Дээд боловсролын салбар хуралдаанууд болж, багш, ажилтнуудын санал, байр суурийг нэгтгэн, цаашид хэрхэх нь зүйтэй талаар хэлэлцсэн.

Өнөөдөр саналуудыг багцалж, тогтоолын төслөө батлахаар санал бодлоо хэлцгээж байгаа юм.

Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх санал гаргав

Тухайлбал Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн салбар хуралдааны үр дүнд

  • Багш бэлтгэх тогтолцоог чанаржуулах
  • Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх
  • Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг багш бэлтгэх сургалтын хөтөлбөртэй уялдуулах
  • Тэтгэврийн насыг багш өөрөө хүсвэл эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох
  • Тэтгэмжийг 36 сар байлгах
  • Багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, ипотекийн зээлд хамруулах
  • Анги даалтын хувийг нэмэх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлэмжтэй болгох
  • Эцэг эх, асран хамгаалагчийн харилцаа хандлага, дарамт шахалтаас багшийг хамгаалах бодлого, зохицуулалт тодорхой байх
  • Анги дүүргэлтийг бага, дунд, ахлах ангиар нь ялгаатай тогтоох
  • Бага ангийн багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоох
  • Гүйцэтгэлийн үнэлгээг багшийн өөрийн үнэлгээнд шилжүүлэх, шалгуур зохион байгуулалтыг сайжруулах зэрэг байлаа.

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн боловсролын салбар үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжсэн. Энэ дагуу гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт зохион байгуулан, үр дүнгээс нь хамаарч багш нарт нэмэгдэл олгож байгаа юм. Ингэхдээ сурагчдаас шалгалт, эцэг эх, асран хамгаалагчдаас багшийг болон сургуулийг үнэлэх санал асуулгыг авдаг. Гэтэл сурагчдаас авч буй шалгалт нь учир дутагдалтай байгааг багш нарын төлөөлөл хэлж байна. Бага ангийн багш нарын ажилладаг бодит нөхцөл байдлын талаарх ярилцлагыг энд дарж уншина уу.

"2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан"

Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийн Математикийн багш н.Урантүлхүүр "Гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврыг ялгаатай түвшингээр боловсруулдаггүй.

Сурагчдын ялгаатай байдлыг харгалзахгүйгээр 5-6 дугаар түвшний хүүхдийн даалгавар боловсруулаад анги нийтээр нь авчихдаг. Нэг сурагч маань "Багшаа би ойлгохгүй байхад та сургах гээд шахаад байна" гэсэн. Бүх багш ингэж л ажиллаж байна.

Бас гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг гүйцэтгэх хугацаан дээр ажилладаггүй. Даалгаврын тоо ба хугацаа маш зөрүүтэй байна. Одоо дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд шалгалт авах товтой.

Материал дээрээ сайн ажиллахгүй байна. 2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан. Лав хоёр нь хариугүй байсан" гэлээ.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлээр шалгалт авснаар агуулгад нь сурагчдын хараахан үзээгүй судлагдахуун орж, түүнийг дагаад доогуур үнэлэгдэж байгааг ч багш нар хэлж байлаа.

"Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ"

Бага ангийн багш "Би 35 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1,273,000 төгрөгийн цалин авдаг. Ахмад багш учраас бага зэрэг нэмэгдэл авдаг. Гэтэл дотнын хүмүүс маань "12 давхар 120 айлтай байрыг айлууд унтсан хойно автомат цэвэрлэгчээр цэмбийтэл нь цэвэрлэдэг хүн 1.5-2 сая төгрөгийн цалин авч байна. Чи тийм сайхан ажил хийхгүйгээр хүний хүүхдүүд сургах гээд хамаг энергиэ бараад явах юм" гэж хэлдэг. Үүнийх нь хариуд би инээмсэглээд "Би ажилдаа хайртай, шавь нартаа хайртай" гэж хэлдэг. Ийм л сэтгэлтэй хүмүүс энэ салбарт ажиллаж, энд сууж байгаа.

Би 35 жил ажилласны хувьд гүйцэтгэлийн үнэлгээнд үнэхээр сэтгэл дундуур байна. Бага ангийн багш нар Математик, Монгол хэлний шалгалт өгдөг.

Монгол хэлний багш 78 хувиар дөрөвдүгээр түвшин, Математикийн багш 69 хувиар дөрөвдүгээр түвшинд үнэлэгддэг. Гэтэл бага ангийн багш хоёулангаар шалгуулчхаад 77.8 хувьтай хоосон суудаг. Тавдугаар түвшний "муу" багш гээд эцэг эхчүүдийн өмнө нүүрээ улалзуулаад, өөрийнхөө хийсэн хөдөлмөрт сэтгэл гутраад сууж байгаа.

Бага ангийн багшийн хөдөлмөр үнэхээр хүнд хөдөлмөр. Олон улсын жишгийг харахад бага ангийн багш, цэцэрлэгийн багш хамгийн өндөр цалинтай. Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ" гэлээ.


Сэтгэгдэл

Болд [203.91.115.45] 2024-04-13 14:00:39

Эцэг эхчүүд багш нарт ажиллахад үнэн дарамттай байна. Хотын захын сургуульд бол хүүхдээ ирж авдаггүй гэрт нь хүргэж өгөхөөр согтуу байж байдаг. Та хүүхдээ үл хайхарч байна гээд шаардлага тавиад элдвээрээ хэлүүлдэг. Захирал менежерт чинь хэлнэ гэж сүрдүүлнэ. Дараа дараагийн үйл ажиллагаанд санаатай нэр хүнд унагааж дарамтална. Ганц нэг шаардлага тавьсан эцэг эхчүүд нийлж чат группт элдэв юм бичнэ. Хүүхдийнхээ даалгавар, дэвтэр номыг бүрэн хангаад явуулахгүй байж гутал хувцас нь алга болохоор сургуулийн жижүүрийг элдвээр хэлж дарамталж камер шүүж саагна. Энэ бүгдийг хуулиар л зохицуулахгүй бол нийгмийн хангамжаас илүү эцэг эх асран хамгаалагч нарын харилцаа хандлага маш хэцүү.

,,, [171.105.54.253] 2024-04-14 09:04:04

,,,

BAGSH [122.201.31.185] 2024-04-13 00:31:39

Sain baina uu ene unelgeege er ni boilmoor yum...SOB d ajillaj vaigaa neg angiid tsug ajillaj bgaa bagsh tuslah hoeriin hoeuland ni ugoh baisan...neg angid ajiillad bagsh ni unlegdeed mongo awahaar mongonoos bolood hoer hunii dund margaan uused bnaa sashdaa yaj ajillah we tuslah bagsh ni bi chamtai hamt ajildag gehdee chii mongo awahaar bi yagaad awahguimbe naadah mongoo huwaaj awah bsan gej ul oilgolsol torood bna.

kakogo hrena imya [202.9.40.192] 2024-04-12 23:56:15

Манай сургуулийн удирдлага бол зүгээр л дургүй хүмүүстээ доогуур, долигнондогчууддаа өндөр үнэлгээ өгч бн Энэ бүүр угаасаа адармаатай доголдож бсан боловсролыг дампууруулаад самарлаашдээ

Отгон [103.212.118.176] 2024-04-12 20:58:18

- бага анги , математикийн багш нар бусад багш нараас хавьгүй хэд дахин ачаалалтай ажилладаг, ядаж дэвтэр засна гэдэг нь бусадтай адил уншаад дүгнэдэггүй . Энэ мэргэжлийн багш нарт дэвтэр засалтыг цалингийн 10-20 хувь өгвөл сургалтын чанарт илүү ахиц гарах нь ойлгомжтой - Бүх л багш нар ялангуяа хүүхдийн тоо 40- с хэтэрсэн ачаалалтай нөхцөлд ажиллаж байгаа багш нарт сар бүр хүнд нөхцөлийн нэмэгдэл олгох нь зөв - Гүйцэтгэлийн үнэлгээ нь бодитой биш, эцэг эх, сурагчдыг хагаралдуулсан . - Гүйцэтгэлийн үнэлгээний тохирц нь угаасаа буруу - Хүүхдийн сурлагын өсөлтийг өөртэй харьцуул гэчихээд шал тэнэг үнэлгээ хийдэг нь ажлаа мэддэггүй улсын харгай шүү

Зочин [103.57.92.102] 2024-04-12 20:10:39

Сургалтын хөтөлбөрөөс хөдөлмөр, биеийн тамир, зураг, дуу хөгжим, уран зохиолын хичээлүүдийг хасаач ээ!

Отгон TseveendorjО [103.212.118.176] 2024-04-12 21:01:27

Таны хүүхдэд хамгийн хэрэгцээтэй хичээл Таны хүүхэд эрүүл өсөж, гоозүйн мэдрэмжтэй, хагарсан хагархайгаа нөхөөд өмсчихдөг хүн болох нь чухал даа. Уншихгүйгээр сэтгэх үү, уншсанаа ойлгодоггүй хүн бодлогын өгүүлбэр ойлгох уу??? Инээд хүргээд байгаарай зочин минь

Багш нар [124.158.106.202] 2024-04-12 19:31:26

67-70 хүүхэдэд хичээл зааж байна шүү дээ хотын төвд хэд хэдэн сургуульд. Эцэг эх нь ч сургуулийн удирдлагууд ч яам нь ч үүнд санаа зовохгүй сургалтын үйл ажиллагааг хэвийн гэж ойлгоод сургалтыг явуулж байна шүү дээ.

Зочин [103.140.10.212] 2024-04-12 22:21:33

Гоо зүйн боловсрол хэрэгтэй шүү дээ харин манайханд дунд ангиас ахлах анги хүртэл хүүхдийн сонголтоор эдгээр хичээлийг оруулдаг болвол яах бол жил жилээр өөр өөр хичээл сонгоод явбал

Зочин [103.212.118.176] 2024-04-12 21:02:56

Сургуулийн удирдлагууд мэдээд хаа хүрэхэв дээ, МАНгарууддаа хэлэх хэрэгтэй дээ

Зочин [66.181.179.111] 2024-04-12 19:15:59

Нэг багшид ногдох хүүхдийн тоо 35-45 байхад багшаас өндөр үр дүн нэхэж байгаа нь утгагүй. Нгг ангид багадаа 10 сурагч хангалтгүй сурдаг. Түүнийг нь хасчихвал тэр багш 25 хүүхэдтэй амжилттай ажиллаж байна гэсэн үг болно. Дээр нь хүүхэддээ ямарч туслалцаа үзүүлж чаддаггүй , боловсролгүй эцэг эхчүүдтэй хороо, хороолол олон шүү. Тэгэхлээр эцэг эхээс гүйцэтгэлийн үнэлгээний явцад асуумж бөглүүлээд байгаа нь ч буруу. Тэрнийг чинь хүүхдүүд өөрсдөө бөглөөд өгчихдөг шүү. Хэлбэр төдий зүйлээр багшийг үнэлэх нь утгаа алдсан ажил шүү.

Зочин [103.212.118.176] 2024-04-12 21:03:28

Тийм үнэн

Зочин [66.181.161.225] 2024-04-12 19:07:02

Миний хувьд би англи хэлний багшаар 19 жилдээ ажиллаж байна. 2 жил дараалан V-р түвшинд үнэлэгдсэн. 2021 он 68.5 2025 онд 72.86 хувьтай. Гадаад бас бусад судлагдахуунтай харилцан адилгүй байна. 2 жил дараалан муу өгсөн гээд л. Дараа жил ажилгүй болох байхаа. Хүүхдүүдийн өмнө муу багш гээд л нүүрээ улалзуулаад, хийсэн хөдөлмөртөө сэтгэл гутраад сууж байна.

Зочин [59.153.113.94] 2024-04-14 21:12:24

Хөөрхөн юм бэ энэ багш. Тэр үнэлгээг нь болиоч ээ. Багшийг янз бүрээр дарамтлаад.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.