УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа

Aдмин / Нүүр

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү мэдээллээ.

Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо.

Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Yana daa,yos zyitei ard tymen boloh ni odoonii checherleg yasliin hyyhedyyddee syylgaj baij 2050iad [109.237.245.56] 2024-04-12 21:41:02

odoo manai ylasiin nygel hilenziig 5?3 saya malaaraa hariullaa;dahiad neg hesegtee auylt hychin dairahgyi baih aa!!gebch bidnii nygel hilench erhbis yyrhai sig ikhe tiim ee!!yos zyitei ard tymen bolj telebsih ajiliig ehluulmeer baina.Odoo bol nygel hilenziin ardyyd torooroo ard tymeneeree baina?yyniig gadniihan haraad l suuj baina;tegsen her ni bidend tyslaad l baina;erhbis ene ylas oron zasrana gej hardag bololtoi!!!!!!!!!!!!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.