Тавдугаар сарын 1-нээс АНУ-ын виз мэдүүлэх иргэд ярилцлагын цаг товлодог болно

Aдмин / Нүүр

Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.

Тодруулбал 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай боллоо. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй хэдий ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна. Гэхдээ зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтойг анхаарна уу.

Энэхүү шинэ журам нь 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.

Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудаснаас авна уу.

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.179] 2024-04-13 07:38:44

Америк тэргүүтэй барууны орнуудын цаана долларын эзэд, мөнгө хэвлэдэг банк санхүүгийн эзэд, эдийн засгийн алуурчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд байгаа. Америк тэргүүтэй барууны ардчилагчид яагаад хууль бус дүрвэгсэдийг найрсагаар хүлээн авч, хууль ёсны цагаачлалын виз хүсч байгаа хүмүүст хатуу хандаж байгаа нь цаанаа нэг нууц бодлого явуулж байгаа тодорхой байна. Америк тэргүүтэй барууны мөнгө санхүүгийн эзэд глобалчлал даяарчлал нэрийн дор хүн төрөлхтнийг захирах боолчлох дэлхийн бүх газар нутгийг эзэмших бодлого байгаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.