Оюу толгойн монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм

Aдмин / Нүүр

Монголын эдийн засаг өнөөдөр гуравхаан уурхайн нуруун дээр байгаа. Үүний нэг нь Оюу толгой. Учир мэдэх, арай эрүүл сэтгэлгээтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэн үүнийг хэлж ярьж, уйгагүй мэдээлж, бичиж яваа. Явсаар ч байна. Учир нь Оюу толгой бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт.

Гэтэл сонгууль дөхөж, улстөрчид идэвхжихээрээ үеийн үед Оюу толгойг л зүхэж эхлэх юм. “Монголын хамаг баялгийг өм цөм, ёнхийтол нь ухаж байна… бидэнд наалдаж байгаа юм юу ч алга… Монголоос олж байгаа орлогоосоо хэд дахин бага татвар төлдөг…” гэхчлэнгээр Оюу толгойг зүхсэн, буруутгасан улстөрчид, ТББ-ууд ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Элдвээр хэлж, яаж л харлуулж болох тэр бүхнээр Оюу толгойг “буддаг”. Эсэргүүцэл, жагсаал акц хийдэг. Тэдний энэ үйлдлийг нийгмийн тодорхой хэсэг итгэж хүлээж авч байгаа учраас улстөрчдийн оноо авах, нийгэмд танигдах арга нь Оюу толгой болчихсон.

Оюу толгойн ТУЗ, хэвлэл мэдээллийн албанд монголчууд ажилладаг. Мэдээж дэлхийн том уурхайн стандартаар цалинжина. Монголд сарын 20, 30 сая төгрөгийн цалин авна гэдэг бол мөрөөдлийн зүйл. Ядуу хоосон байгаа өнөөдрийн монголчууд ийм цалин хараад ухаанаа алддаг байх. Тэгээд хамгийн түрүүнд энэ цалингаасаа л салахгүй шүү.

Хэрвээ тэгвэл би өөдийн бараа харахгүй нь гэж боддог байж таарна. Ийм өндөр цалингаасаа салахгүйн тулд дэлхийн жишиг бол улам сайн ажиллах. Илүү санаачилга, илүү хичээл зүтгэлтэй ажиллах ёстой. Тэр ажлынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг. Ингэж амьдралынхаа, ажлынхаа баталгааг бий болгодог.

Харин монголчуудын хувьд хэл аманд л орчихгүй юмсан гээд хяраад хэвтчихдэг. Хэл аманд орчихгүйхэн шиг дуугүй цалингаа аваад байж байя гэж ханддаг. Нэг ёсондоо ингэж бэртэгчин загнадаг. ТУЗ-ийн гишүүн нь ч тэр, Монгол захирлууд нь ч тэр, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь ч тэр чив чимээгүй, юу ч хийдэггүй. Учир нь хэл аманд орохгүй байх хамгийн шалгарсан арга бол юу ч хийхгүй байх. Хийсэн хүн сайн муугаараа хэлүүлж, хийгээгүй хүн галаас, шүүмжлэлээс хол байдаг нь нэгэнт жам болсон зүйл.

Ямар ч хэл ам гарахгүй болохоор гадаад удирдлагууд нь ч болоод байгаа юм байна гэж боддог биз. Оюу толгой Монголд муу нэртэй байгааг эндэх удирдлагууд цааш нь дамжуулж хэлэхгүй байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч байгаа биз. Маш сайн байгаа. Монголд жилд тэдэн сая ам.долларын татвар төлж байгаа. Удахгүй эрчим хүчээ өөрсдөө хангана. Дэлхийн стандартад нийцүүлж байна. Усны хэрэглээг ингэж багасгаж, ингэж зохицуулж байна. Ийм нөхөн сэргээлт хийсэн.

Энэ бүхнээр Рио Тинтогийн нэр хүнд Монголд ингэж өсч байна. Гадны хөрөнгө оруулагчид ингэж нөлөөлөхөөр ажилласан.Монголын гурван том уурхайн нэг учраас Оюу толгойн хөрөнгө оруулалтыг монголчууд бурхан шиг шүтэж байгаа гэж Монгол захирлаасаа авахуулаад цэвэрлэгчээ хүртэл бүгд мэдээлж байгаа байх. Гэтэл бодит байдал дээр Монголын нийгэмд Оюу толгой үргэлжид муу нэртэй явж ирлээ.

Энэ бүхэнд Оюу толгойн Монголын талаас ямар ч хариу тайлбар гаргадаггүй. Бодвол хоёрын хооронд юман дээр элдэв тайлбар өгөхгүй, шалчигнасан юман дээр ярьж доошоо орохгүй гэж боддог байх. Гаслантай нь үнэн гутлаа үдэж байхад худал уулыг давна гэгчээр ингэх тусам Оюу толгой компани олон нийтийн дунд нэр хүндээ улам алдаж байдаг. Монголын нийгэм бодитоор Оюу толгойн талаар өнөөдөр ямар бодолтой байгааг тандлаа л даа. “Дэлхийн хэмжээний том компанийн хөрөнгө оруулалт учраас Монголынхоо ахуйгаас арай соёлжсон дэг журамтай. Арай орчин үеийн технологийг ашигладаг болохоос Монголыг луйвардаж байгаа компани. Эх орны баялгийг хэдэн мянган машинаар, хэдэн сая тонноор зөөж байгаа ч монголчууд ямар ч ашиг хүртэхгүй л байгаа юм билээ шүү дээ. Яахав хэцүү хөтүүг хийж байгаа уурхайн ажилчид биднээс хэд гурван төгрөгөөр илүү цалин авдаг юм шиг байгаа юм. Гэхдээ Монголын улс төрд яваад ямар ч нэр нүүргүй болчихсон хүмүүсийн орогнох газар Оюу толгой болсон. Монголоо тоносон тэд ямар гавьяа байгуулсан гэж тийм өндөр цалин авдаг юм бэ” гэхчлэнгээр дүгнэж байна. Үүнийг гудамд таарсан хүнээс, сошиал дахь сэтгэгдлүүдээс хэдэн зуу, хэдэн мянгаар нь уншиж, сонсож болно.

Ийн буруу ойлголт газар авахад Оюу толгойн монгол удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Учир нь дээр бичсэнчлэн тэд юу ч хийхгүй байснаас болж ийм ойлголт нийгэмд түгсэн. Тэд Оюу толгойн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэггүй. Бодвол Монголын хэвлэлүүд юмОюу толгойн үнэ цэнэ, ач холбогдлыг өөрсдөөс нь ч илүү тайлбарлан таниулсан мэдээ нийтлэл гаргадаг учраас угаасаа манай компанийг дэмждэг юм билээ. Аясаараа явж л байг гэж ханддаг байх. Тиймдээ л олон нийтийн сүлжээнд хэд мянган дагагчтай инфлүүнсэр гэж хэлэгддэг залуусыг онгоцоор авч явж 5, 10 секундын ямар ч агуулгагүй, үр нөлөөгүй сторийг зар сурталчилгааны ажил гэж боддог болов уу. Үгүй шүү дээ.

Тэд Эрдэнэт үйлдвэрээс суралцах хэрэгтэй. Эрдэнэт компанийнхан олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа гойд сайн.

“Эрдэнэтийн овоо өнгөтэй байна. Энэ зууны царай байна..” гэхчлэнгээр дуу хүртэл гарснаас нь үүнийг дүгнэж болно. Саяхныг хүртэл Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийг мон-голчууд бурхны аврал шиг л ярьцгаадаг. Угтаа дөнгөж 2016 онд л монголчууд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч, бүрэн өөрийн мэдлийнх болголоо. Инээдтэй шүү, зарим улстөрчид Эрдэнэт юу эсийг шахдаг байсныг монгол даяараа л мэддэг. Гэхдээ монголчуудыг Эрдэнэтийг Оюу толгой шиг шоовдорлодоггүй. Учир нь тэд энэ хөрсөө аль социализмын үед л тавьчихсан. Тэдний пиар айхавтар л даа.

Тиймээс Оюу толгойнхон үүн шиг ажиллах ёстой. Оюу толгойн монгол удирдлагууд компанийнхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Реклам сурталчилгаа хийж байна гээд Монголын ахуйд тохирохгүй сонин юм хийх юм. Телевизийн нэвтрүүлэг дотор “..нэг ч хүн үлдээхгүй бүгдээрээ хамтдаа алхана” ч гэх шиг. Монголын ахуйд буусан, монгол ухаанаас гарсан реклам хийж баймаар байна. Хэл, хөлд ороогүй байхаасаа гадаад явж өндөр дээд боловсрол эзэмшсэн зарим удирдлага тэнд бий байх. Реклам сурталчилгаа, мэдээлэл нийтлэлийн талаар “А” ч үгүй удирдлага ч байгаа байх. Хэл усандаа сайн ч хэвлэл мэдээллийн чиглэлээр маруухан хэвлэлийн ажилтан бий байх. Тийм бол дотоодын хэвлэлүүдтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Цагаа тулахаар инфлүүнсэрүүд юу ч чаддаггүй юм.

Ер нь ч тэгээд Оюу толгойн монгол удирдлагуудыг сольж баймаар юм байна. ТУЗ, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нь үнэхээр муу ажиллаад байна шүү дээ. Нийгмээ мэдэрч, ойлгохгүй байна. Монголоос тасарсан цалин аваад Монголын ахуйгаасаа хөндийрчихдөг юм байх даа.

Төгсгөлд нь хэлэхэд, манай сонин Оюу толгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын баталгаа гэж байнга дэмжиж, мэдээлж ирсэн. Учир нь автономит Монголын ноёдын цор ганц хүсэл мөрөөдөл нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тэр дундаа барууны хөрөнгө оруулалт, харилцаа байсан юм. Үүлэн чөлөөний нар шиг олдсон тэр богинохон боломжид тусгаар тогтнолоо дахин мандуулсан тэдний туйлын хүсэл, мөрөөдөл нь энэ юм. Тиймээс бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, харилцааг эцэг өвгөдийн захиас гэж хардаг. Тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг. Тиймээс л Оюу толгойг өмөөрөх бүхнийг хийдэг. Засмаар бүхнийг шийрэгнэлгүй шүүмжилдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.228] 2024-01-25 22:00:28

20,30 сая өгдөггүй юмаа. хэдхэн монгол дарга нар нь авдаг байж магад мөн шөнө гардаг хүмүүс. дарга нар нь илүү цагаа ч батлах дургүй. цалингаа сүүлийн 10 жил 1-3% нэмсэн нь маш бага. гадаадын цэвэрлэгчийн цалингаар ажиллуулж байгаадаа гадныхан нь дуртай байдаг нь ойлгомжтой. монгол дарга нар томилогдоод асуудал шийдэгдэх байх гэсэн ч улам л нарийн болоод хороо хорины авгай нар шиг хэдэн ярвайсан юмнууд болсон. одоо яая гэхэв эх орондоо гадныханд үйлчлээд л явж байна. заримдаа хүмүүс ажлын нөхцөл цалингын тухай дугардаг ч тэдгээр хүмүүсийг бүгдийг нь халсан байдын

Зочин [66.181.189.166] 2024-01-25 06:21:05

Татвараа ч зүгээр төлчихгүй дандаа хо б ш татдаг муухай компани

Зочин [103.57.93.42] 2024-01-24 18:41:38

OT, Riog ingej urgelj muuchilj baina gedeg bol ta nart gadaadiin XO ogt xereggui gesen ug. OT bol Mongoliin ediin zasgiig avch yavj baigaa companii neg gej unen sh dee. Odoo ter uursdiinxee ezemshdeg ETT -g xaraxad l daa. Uls turchid bolon tednii ger buluud xagartlaa bayjsan baigaa biz dee. Mongolchuud uursduu iim l bolgono.

Монголыг тоох өөр хөрөнгө оруулагч байна уу? [66.181.160.34] 2024-01-24 11:06:12

Рио Тинто, Петро Чайна, Росцветметаа Монголоос хөөгөөд гаргачихвал ӨӨР ХЭН манайд хөрөнгө оруулалт хийх юм бэ? Солиороод байж болно, даан ч Монголд бизнес хийх эрсдлийг гадаадын ЯМАР компани үүрье гэх вэ дээ. Барууны компаниуд одоо Орос, Хятадаас болгоомжлоод Монголд хөрөнгөө ТҮГЖҮҮЛЭХГҮЙ. Оросын компаниуд бол Сибирийн ашигт малтмал өчнөөн байгаа юм чинь Монголд илүүчлэх хөрөнгө БАЙХГҮЙ. Зөвхөн Хятадын компаниуд л Монголд бизнес хийнэ, хийх хийхдээ СОРЧИЛЖ хийнэ. Тэгээд л бод, тархиа хашилга. Гарц олдож байна уу?

Зочин [66.181.161.210] 2024-01-23 18:41:34

ГХО гэж рио тинто пэтро чайна мэтийн тонуулчид монголын төрд гарсан урвагчдыг хахуулдаж газар нутаг баялагт маань шунасан дээрэмчдийг хэлнэ. тийм сайн юм бол арьс ширний. нэфтийн. 5р цахилгаан станц гэх мэт монголыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад хөрөнгө оруул бид газар нутаг баялагтаа гар хүргэхгүй хаширсан

Зочин [202.55.188.94] 2024-01-23 19:06:57

РИО ТИНТО-Г ХӨӨЖ ГАРГА! МӨН ТЭДНИЙ БӨГСИЙГ ДОЛООГЧ ЭНЭ Р.ХИШИГЖАРГАЛЫГ ХАМТАД НЬ ХӨӨЖ ГАРГА!

Зочин [66.181.161.210] 2024-01-23 18:37:00

рио тинтог хөөж гарга. Баяр элбэгдорж баярцогт сайханбилэг зоригт сү.батболд болон гэрээг дэмжсэн урвагчдыг шоронд хорь

Зочин [59.153.114.140] 2024-01-23 17:39:46

Маш зөв бичиж дээ . Амиа хоохойлогсод л бна . Хууль зүйн дэл сайд билүү хүүхэн чадалтай боловсролтой Солонго шиг хүмүүс ОТ - д байвал Монголын эрх ашгийг сайн хамгаалах бх даа . Тэр Тана бол өндөр цалинд хоохойлоод л сууж бгаа . Аав нь дипломат учир гадаадад сурсан л байх . Түүнээс чадлаараа сурсан нэгэн биш л юм шиг . Батнайрамдал .. гэх мэт чадалтай залуусыг тавимаар юм ..

Зочин [202.55.188.94] 2024-01-23 19:29:10

ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН БӨГСИЙГ ДОЛООЖ, ТЭДНИЙ ХАЯЖ ӨГСӨН "УГААДАС"-ААР ХООЛЛОГСОД АМАА ТА, ЗА ЮУ!

Зочин [202.126.90.94] 2024-01-23 16:53:22

Гол нь 51% аал авах гэрээ хийчих. Үгүй бол булчих аа. Үрс маань ухах цаг ирнэ ээ

Зочин [103.57.93.18] 2024-01-23 16:12:01

Оюу толгой Канад АНу Австрал улсын зартай луйварчдын хүвийн өмч алт зэс молбедин хичнээн тн гарч байгааг хэнч мэдэхгүй Оюуэрдэнэ 34 % дээрмийг зогоож өрөнд орж газар нутгаа алдахаас хамгаалсанд таларх гэрээ хийсэн нөхөд ханхалзаад ...

Зочин [202.9.46.198] 2024-01-23 13:49:59

Дээрэмчин америктай 14 жил оюутолгойд хамтран ажиллаад монголын эдийн засаг сэхээнээс гарахгүй валютын ханш нэмэгдэхгүй төгрөгийн ханш чангарахгүй гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна.

Зочин [202.9.46.239] 2024-01-23 13:03:27

Багабанди бол бүүр новш баысан шүү

Зочин [202.55.188.114] 2024-01-23 13:51:20

ЭНЭ Р. ХИШИГЖАРГАЛ ГЭГЧ НӨХӨР ДАНДАА ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ, ТЭДНИЙ ӨГСӨН "УГААДАС"-ААР ГЭДСЭЭ ТЭЖЭЭДЭГ НЭГЭН ЮМ ШИГ ЭЭ! УЛААН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЧӨТГӨРТЭЙ НӨХЦӨЖ, СҮНСЭЭ Ч ХУДАЛДАХАД БЭЛЭН БОЛОЛТОЙ! ОЮУ ТОЛГОЙД ТАВ ГУРВАН УДИРДАХ АЖИЛТАН 20, 30-САЯ ТӨГ. ИЙН ЦАЛИТАЙ БГАА НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛЖ БГАА ИХ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БИШ ЮМ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ДЭЛХИЙД НӨӨЦ, ХҮЧИН ЧАДЛААРАА ЭХНИЙ ХЭДЭД ОРДОГ, ЭРДНЭТЭЭС ДӨРӨВ ДАХИН ТОМ ОЮУ ТОЛГОЙН ҮР ӨГӨӨЖ МОНГОЛЫН ДНБ-ИЙ ГУРВАН ХУВЬД Ч БАРАГ ХҮРЭХГҮЙ БХАД ЭТТ-Н НҮҮРС, ЭРДНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛ БАРАГ 70, 89-Н ХУВИЙГ ЭЗЭЛЖ БДАГ ЮМ ДАА. ҮҮНИЙГ МАНАЙ ДУНД СУРУУЛИЙН ХҮҮХДҮҮД Ч БАРАГ МЭДНЭ ДЭЭ, ГАДНЫХНЫ "ӨГЗӨГ" ДОЛООГЧ ХИШИГЖАРГАЛТАН МИНЬ!!!

Ашиггүй УУ [66.181.182.140] 2024-01-23 12:58:32

Оюутолгойг хөрөнгө оруулагч гэж эндүүрч байвал чимээгүй суусан нь дээр. Энд зөвхөн ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ явагддаг. Монголд ямар ч ашиггүй, цаашид ч өгөхгүй!!! Анх Баяр, Баярцогт нарын авилгачид буруу замаар будаа тээсэн, хамгийн сүүлд ДАНХ маань худлаа шаасан. Бид өргүй боллоо, одоо дахиад 34%-ийнөр төлөхгүй боллоо гэж ПОПОРСОН. Гэтэо жилд 1 тэрбум$-ийн өр нэмэгдсээр одоо 14 тэрбумд хүрч байна. Оюутолгой 14 банкнаас 10 тэрбумыг зээлээд Овутолгойд бус өөр улсуудад байгаа уурхайнууддаа зарцуулж, харин бид 34%-иа төлсөөр байх шиг. Зөвхөн он гарсаар 1.2 тэрбумын зээл яригдаж эхэлсэн!!!! Авсан эсэх талаар мэдээлэл гараагүй байна.

Аргал Царайт [66.181.161.82] 2024-01-23 12:03:08

Орон улсаа өрөнд оруулж сүйтгэсэн Огиудас хүргэж харийнханы өмнө бөхөлзсөн Орлого ашиг нь түмэн олонд хүтээлгүй Оффшор дансанд л автоматаар ордог зарчимтай Ухах тусам ашиг бус алдагдал хүлээдэг Уурхайгаас гарсан бүх л баялаг нь үнэ цэнэгүй Уулгалан дайрах ажилтан ажиллагсад нь сохор дүлий Улайрсан тонуулчидын халаасанд амьдардаг өрөвдөлтэй Үтэр түргэн хаавал зохилтой новшийн гэрээтэй Үндэстэн монголчуудыг ертөнцөөс арчих алсын бодлоготой Үгсэн хуйвалдсан новшийн түшээдийн хорон бодлоготой Үгүйрүүлж хоосруулах нь хангалттай нотлогдсон уурхайг хаа!!!

хэхэ [202.126.92.194] 2024-01-23 10:57:37

улс дотор улс болцон ийм компани гэж юу байхав дэ тэнд ажиллаж байгаа хүмүүс биш энэ улсад амьдарч байгаа хүмүүс нийгэмд үр ашиг нь хэрэгтэй байна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.