Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

Aдмин / Нүүр

Иргэн та 2023 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тодруулбал, суглааны тохирол нэгдүгээр сарын 24-нд буюу лхагва гарагт улс орон даяар шууд явагдах аж. Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлтттэй байлаа.

НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.


Сэтгэгдэл

зочин [66.181.181.144] 2024-01-23 19:57:25

Авах хожих хүн нь тодорхой энэ худал хуурмаг сугалаа хонжвороо болиосой, зогсоогоосой. Иргэд эндээс юу хождог вэ? Танил тал, хамаатан садан, найз нөхөд нь хождог юмуу? Энэ сугалаа хонжворт огт итгэдэггүй, иргэдэд лав хамаагүй юм билээ.

Зочин [202.55.188.84] 2024-01-23 17:43:23

их л харах юм таарахгүйл б.на даа

Зочин [202.9.40.247] 2024-01-23 14:41:02

Нээрэн үнэн юм билээ шүү.Том хонжвор таарсан.

Зочин [203.98.76.249] 2024-01-24 10:10:42

нөгөө хэдэд ямар хамааралтай хүн бэ?

Zochin [66.181.161.191] 2024-01-23 14:17:18

Ymar hamaatand tom tohirol taarah bol do


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.