ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙН АМЬД “БУРХАД”-УУД ХӨХ МОНГОЛЫН ЦУУТАЙ “БААТАР”-УУД ЧУУЛЛАА

Aдмин / Нүүр

Монгол Улсын хэмжээнд 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг бөгөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаараа бахархаж, тэдний үйл хэргийг залуу хойч үе нь үргэлжлүүлэх мөнхөлж, алдаршуулахад Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатарууд “Сайн байцгаана уу? Баатруудаа” хүндэтгэлийн цэнгүүний гол зорилго оршдог байна.

Жил бүрийн сар шинийн баярыг угтан “Алтан соёмбын эзэд” “Эх орны эрхэм баатрууд”-даа зориулан зохион байгуулдаг тус цэнгүүнийг Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо, ТВ9 телевиз, Женко групп хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил цар хүрээгээ улам тэлж, илүү сайхан монголын төлөө уриатай Макс групп алтан ивээн тэтгэгчээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн Империал Кастел компанийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбаяр, Женко групп Талх Чихэр хувьцаат компани Мах импэкс хувьцаат компани Сүү хувьцаат компани мөнгөн ивээн тэтгэгчээр, АПУ хувьцаат компани, Моносфүүдс, MCS coca cola, Витафит, Голден Говь компаниуд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.

Малчны хотоос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн, алдаршуулж, тэдний амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах чин үнэнч сэтгэлтээ 160 гаруй “Баатруудаа Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатрууд Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.118] 2024-01-22 11:33:37

Цэрэндагва мэтийн урлагийнхан бол яршиг л юмдаа энд

Шалгадаг ухаан [202.9.46.27] 2024-01-21 15:52:18

1. Аль ч нийгэмд байлаа гэсэн баатарлан хөдөлмөрлөж, баялаг бүтээгч хүмүүсийг юуг ч бүтээдэггүй, сул сууж, мулгуу гэнэн ардыг мухар сүсгээр сувдаглан сорогч хувалз лам нар бусдыг хууран мэхлэж дарлан мөлжих хэрэгсэл болгох гэж санаанаасаа зохиосон оргүй хоосон "бурхан" гэгч элдэв шавар, гуулиар цутгаж, шороогоор зурсан гаж дүрсүүдтэй зүйрлүүлдэг нь гутамшиг, доромжлол юм даа. 2. "Бурхан" гэх харь үгийн монгол хэлний олон тоо нь "бурхад" юм. Үүн дээр "ууд" залгачихаар энэ үг нь тэр "бурхан" шигээ нохойн жогорхой болчихож байна даа мэдээ сараачигч аа!

зочин [202.9.46.233] 2024-01-21 09:47:59

;дээхэн үед баатаруудын юу хийснийг улс орон даяараа мэддэг таньдаг байж билээ одоо ч жогорхойнууд баатар болдог болсон юм хойно


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.