Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Тус хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах асуудлыг өргөн хүрээнд зохицуулахаар тусгасан.
Тухайлбал:
• Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,
• Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх,
• Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх,
• Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,
• Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих,
• Органик бүтээгдэхүүнийг экспортолвол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,
• Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
• Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.185.150] 2024-01-19 14:47:36
Дотоодын ургамал хамгааллын бодисыг хэрэглэмээр байна. Хангаж чадах уу. Төр засаг ногооны урамшуулал тн тутамд 100000 төг гээд байсан элдэв юм нэхээд өгдөггүй Яаж ийгээд өгөхгүйн төлөө амлалтаасаа буцдаг. Яг ийм нөхцөлд өгнө гээд бүүр тодорхой баймаар байна шүү. Дээдсүүд худлаа амлаад хэрэгжүүлэх шийдэл дээрээ унждаг танил тал хардаг мэдээлэл өг.