ВОЛЕЙБОЛ: Эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өчигдөр Монгол Тайваний тоглолтоор өндөрлөж, Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Тоглолтод Тайвань 3:0-ээр (25:18, 25:21, 25:13) ялалт байгуулснаар Монгол, Хонконг, Макаогийн багууд ижилхэн 1-3 амжилттай болсон юм. Улмаар гурван багийн хоорондын тоглолтын харьцааг харахад Монголын баг илүүрхэж, энэхүү тэмцээнээс ийнхүү медаль хүртсэнийг МҮОХ мэдээллээ. Баг тамирчдын шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгөв.
Сэтгэгдэл