Төрийн банк "Миний Монгол" үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онуудад “Дундаж давхаргыг дэмжих” банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь жижиг, дунд Бизнес эрхлэгчдийг дэмжих “Миний Монгол” Бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг “Глобал эвент” компанитай хамтран 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулахаар болжээ.
Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр
суурийг бататгах харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх зорилготой юм байна. Харин иргэд үзэсгэлэнд ирсэнээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломж бүрдэж байгаа аж.
Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэд аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох инкубатор төв байгуулан ажиллаж байна.
Төрийн банк – Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк
Л.Мөнх-Эрдэнэ: МУИС-ийн захиргааг авсан бүлэг намайг МУИС-иас шахаж гаргах гэсэн шалтгаан төдий л зүйл
МУИС муугийн үүр, загасны нүхэмж?
Зеленский “Путин удахгүй үхнэ” гэж мэдэгджээ
Б.Лхагважав: Сангийн яам, ЭЗХЯ хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угааж, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна
Ц.Төрхүү: Эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй
Трампын засгийн газар буруутгагдаж магадгүй болов
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорив
ШШГЕГ: П.Батчулуун эмч сүрьеэ туссан, биеийн байдал хүнд байгаа гэдэг ташаа мэдээлэл
“Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах асуудлыг хэлэлцжээ
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ