УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАВОСЫН ЧУУЛГАНД ЦАХИМААР ОРОЛЦОВ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон улсуудад уриалав. Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист улс аллага үйлдэхэд ашиглаж байна” гэжээ. Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Барс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ.
Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээр танкийг үйлдвэрлэсэн Германы зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай юм. Харин Германы Канцлер Олаф Шольц танк нийлүүлэх эсэхдээ тодорхой хариулт өгөөгүй байгаа бөгөөд Герман улс Украинд маш их хэмжээний тусламж үзүүлж байгааг сануулжээ.
Үнэхээр ч Герман улс Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Түүнчлэн Украиныг сумаар хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд орчин үеийн, маш үр дүнтэй зенитийн пуужингийн систем нийлүүлснээ Олаф Шольц сануулсан юм.
Сэтгэгдэл
Нүгэл, мөнгө зоосны хойноос хөөцөлдөөд. [103.57.94.26] 2023-01-22 19:28:08
Мөнгө зоос бодож, АНУ- гаас айж байгаад, андууран дэмжиж байгаа бол бид чинь чөтгөрийн замаар явж байна. Энэ чөтгөрийн зам сонгохыг чинь АНУ мэдэж улс төр хийж байна. Харин бурханы номонд, үүнд Христ, Будда, Магометын номуудад мөнгө, зоос, хоосон нэр төрийн хойноос хөөцөлдхийг нүгэл гэж заадаг.
зочин [192.82.74.119] 2023-01-22 15:17:33
Орос Иван Грознийгаас эхлээд байнгын дайнтай байсан байх юм. Онгирч байж 1905 онд Японд ялагдсан. Бусдын нутгийн чулуу хөдөлгөхөд өөрийн нутгийн голомт доргидог гэж айхтар хэлжээ. Орос дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаалагдаад ганцаардах магадлалтай. 200 гаруй улс дэмжихгүй байна гэдэг асуудал шүү. Украйнд дайн зогсоол бол хөгжлийн түвшин маш хурдан Оросыг давна.Орост юу ч болж магад Путин хөгшрөнө.
DR.PRADHAN [129.205.113.145] 2023-01-21 11:54:22
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Зочин [122.201.21.128] 2023-01-21 06:26:39
Энэ жүжигчин улсаа сүйрүүллээ
зочин [66.181.184.150] 2023-01-20 23:24:00
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Адгийн новш мөн биздээ? [103.57.94.26] 2023-01-20 20:58:09
Украйн ард түмнээ, Славянуудын ертөнцийг бутлан хувааж, дайтуулж, олон зуун жил хараагдаж явах адгийн хог, угаадасны өмхий - Зеленский. "Ногоон" гэдэг чинь угаадасны өнгө мөн биздээ?