Германд эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ
Германд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал даваа гарагт тус улсын зүүн хэсэгт болжээ. Жагсаалд 7000 гаруй хүн оролцсон гэж “DPA” агентлаг янз бүрийн хотуудаас ирсэн цагдаагийн мэдээллээс эш татан мэдээлсэн байна. Нийтдээ жагсаал 10 гаруй хотод өрнөжээ.
Хамгийн том жагсаал Шверин, Магдебург хотод болсон бөгөөд 1600 болон 1100 хүн тус тус оролцжээ. Зарим жагсаалын үеэр жижиг мөргөлдөөн гарсан ч ноцтой үйл явдал болоогүй байна.
Германд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ 2021 оны сүүлчээс хойш өссөөр байгаа юм. ОХУ Украин руу халдсаны дараа үнэ хурдацтай өсөж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Германы эрх баригчид Оросоос байгалийн хий импортлохоос татгалзаж, шингэрүүлсэн хийд бооцоо тавьж эхэлсэн. Оны эцэс гэхэд Германы хойд нутагт байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах хоёр терминал ашиглалтад орно. Засгийн газар өвлийн улиралд хийн хомсдолд орохоос зайлсхийхийн тулд иргэд, аж үйлдвэрүүдэд эрчим хүчээ хэмнэхийг уриалж байгаа юм.
Сэтгэгдэл