Орос, Хятадын худалдааны эргэлт ихээхэн өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

Орос, Хятадын худалдааны эргэлт 1-9 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32.5 хувиар нэмэгдэж, 136.08 тэрбум ам.долларт хүрсэн тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас даваа гарагт мэдээлжээ.

Тус газраас мэдээлснээр, БНХАУ-аас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ энэ оны эхний есөн сард 10.3 хувиар нэмэгдэж, 52.24 тэрбум орчим ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 51.6 хувиар өсөж, 83.84 тэрбум ам.доллар болсон байна.

1-9 есдүгээр сард ОХУ-ын худалдааны тэнцэл эерэг гарч, 31.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болжээ. Есдүгээр сард хоёр улсын худалдааны хэмжээ 18.65 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сарынхаас 3 орчим хувиар бага байна.

ОХУ-аас БНХАУ-д импортолж буй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 70 орчим хувийг газрын тос, байгалийн хий, нүүрс эзэлж байна. ОХУ-аас импортолж буй бусад гол бүтээгдэхүүнүүдэд зэс, зэсийн хүдэр, мод, түлш, далайн бүтээгдэхүүн орж байна. Харин Хятад улс ОХУ руу олон төрлийн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд үүний ихээхэн хувийг ухаалаг гар утас, үйлдвэрийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч, компьютер эзэлдэг.

Орос, Хятадын худалдааны эргэлт 2020 онд коронавирусний цар тахалтай холбоотойгоор 2.9 хувиар буурсан (107.76 тэрбум доллар) бол 2021 онд 35.8 хувиар өсөж, 146.88 тэрбум ам.долларт хүрсэн нь дээд үзүүлэлт болсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.