Эдийн засгийн эргэлтээ гацааж зогсоогоод эцэстээ тартагтаа тулах вий дээ
Монгол Улсын хөгжил хаа хаанаа гацаад таг зогсоод явахаа болилоо. Эрх баригчид вакумжаад эргэн тойрноо ч харахгүй байх шиг. Өглөө сэрэхэд л шатахууны үнэ нэмэгдчихсэн байдаг, литр шатахуунаа 4000 төгрөгөөр авах боломж бололцоо монголчуудад бий билүү? Гэтэл ард иргэдийн амьдрал дээрдсэн зүйлгүй, ипотекийн зээлээ түр хойшлуулсан иргэд 2023 онд зээлээ дахин төлж эхэлнэ. Ядуурал гуйланчлал тартагтаа тулах вий гэх айдас хүйдэс дүүрэн ард түмэн, ирэх жилээс төлж эхлэх бондын өрөө хэрхэн төлнөө гэсэн улс төрчид албан тушаалдаа хэрхэн үлдэхээ бодох монголын нэг өдөр өнгөрсөөр. Уг нь бидэнд ажлаа урагшлуулж, ахицтай ажиллах боломж байсан. Монголыг хөгжүүлэх зуу зуун төслүүд бий. Төмөр замаа барьж, шинэ боомтууд байгуулан, чөлөөт бүсийг бий болгосон бол эдийн засгийн эргэлт хурдсаж алхам алхмаар урагшлах байв. Энэ олон төслүүдийн нэг нь Цагаандэл Уул-Өлзий боомт гэж эрдэмтэн судлаачид сүүлийн үед ярих болов. 8 жилийн тэртээгээс эхлэн боомтыг нээх ажил гацчихсан аж.
2014 онд Монгол Улсын Засгийн газар урд хөрштэйгээ зөвшилцөлд хүрч, Хятадын тал тус боомтыг нээхийг зөвшөөрсөн нот бичиг ирүүлж байх юм. 2019 оны арванхоёрдугаар сард Цагаандэл Уулын боомт хүртэл 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад, боомтоо нээе гэдэг шийдвэр гаргасан байна. Үүнээс хойш “Ундрах говь” компани концессийн гэрээгээр тус замыг барихаар болж, үүнээс хоёр жилийн дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сард барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авчээ. Ингээд энэ оны нэгдүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулан ажлаа эхлэх гэсэн боловч дахиад л ажил нь таг зогсов.
Манай улс урд хөршдөө жилд 40 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьж байгаа ч энэ дүндээ хүрээ ч үгүй, олон төслөө гацааснаар хүрэх ч боломжгүй байдалд байна. Ердөө л бидний алдаа бол нүүрсний гарах орох гарц орц цөөн, шинэ боомт ажиллуулж нэг хөгжлийн гарцыг нээхгүй байгаад учир нь бий. Зөвхөн дээрх боомтуудын үйл ажиллагаад жигдрүүлэхэд нүүрсний борлуулалт 4 дахин нэмэгдэх тооцоо бий. Эдийн засагт хэрэгтэй энэ улсын артерийн судас болох боомтуудыг нээж, хатуу хяналттайгаар цэгцтэй бодлого явуулахад эдийн засаг ёстой л босоод ирнэ гэдгийг наад захын эрдэмтэн хэлдэг ч төрийн шийдвэр дээр очоод гацчихдаг нь ямар учиртайг монголыг хөгжүүлэх дургүй улстөрчидтэй холбон тайлбарлах уу, эсвэл ажлаа мэддэггүй албатуудтай холбоотой юу.
Монгол орны өнцөг булан бүрт хөгжүүлье, ажиллая гэсэн зарим үйлдвэрүүдээ зогсоож, зарим замаа гацаадаг муйхар арга хэрэглэдэг жишиг хэдийнээ тогтсон. Ажил хийе гэсэн олныг эхлээд шантааж бүлэг иргэд эсэргүүцдэг, орилоход төрийн төлөөлөл хэмээн хэсэг албатууд ирээд үйл ажиллагааг таг зогсоогоод алга болдог. Үүний үр дүнд л монголд тээвэр хийдэг тээвэрчид жолоочид хохирдог, ингэж л нүүрсээ гаргах шинэ боомтуудын төсөл гацдаг, ингэж л монгол хүн бүр ядуу тарчиг амьдардаг. Хоёр хөршийн нөхцөл байдал ч тун эвгүй хаацайчихаж магадгүй энэ цаг үед тун чиг голтой бодлого хэрэгтэй байна шүү Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнээ... Урд хөрш хилээ хаахад монголчууд давсгүй, ногоогүй, хэвлэлийн үйлдвэрүүд цаасгүй, худалдаа эрхлэгчид лангууны бараагүй болох жишээний.
Эдийн засгийн эргэлтээ гацааж зогсоогоод байвал эцэстээ тартагтаа тулахад ойрхон байна. Эдгээр үгийг эцэст нь Ерөнхий сайдад гарчиглахаас өөр аргагүй нь. Учир нь хоёр хөршийн бодлогоо ухаантай залаад , мөнхийн хөршүүддээ хүндэтгэлтэй хандаж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах бодлогоо зоригтой зүрхтэй гаргамаар байна. Доогуур байгаа самрагчдынхаа үгийг хааяа нэг орхиод бодит амьдрал руу бууж ирвэл арай өөр хөгжил, арай өөр шийдвэр таниас гарах байх гэж хүн бүр харж байгаа... Хөгжлөө битий туш, хөгжлөө битий гацаа...Эхлүүлсэн ажлуудаа гацаах биш дуусга, эхэлсэн төслүүдээ зогсоох биш үргэлжлүүл...
Сэтгэгдэл
зочин [202.131.235.242] 2022-06-22 08:58:41
Албан тушаал булаацалдсан хүмүүс хиймлээр хүндрэлүүд үүсгэж хүмүүсийг бухимдуулж байна.
Зочин [66.181.160.65] 2022-06-20 12:35:34
Уих маш муу ажиллаж байна огцор
зочин [202.131.229.246] 2022-06-20 09:39:10
одоо энэ улсын зулайд тавих хадаг л хэрэгтэй болж
зочин [192.82.67.109] 2022-06-20 08:24:20
Төр засаг минь ээ, Монголчуудыг яаж амьдар гээд байгаа юм бэ? инфлиц нь 15 хувь давчихсан, өр зээл нь 33 тэрбум ам.доллар болчихсон, өглөө сэрэхэд л бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчих нь ямар учиртай вэ? Инженерийн сэтгэлгээтэй, тооцоо судалгаа хийж чаддаг, аливааг зөв үнэлж харж чаддаг ЕС-тай баймаар юм биш үү? 70 гаруй сая малтай, асар их газрын баялагтай ба байгалийн нөөцтэй, өргөн уудам газар нутагтай, 3,4-хөн сая Монголчууд бид ер нь яаж ажиллаж амьдраад байна вэ?
зочин [66.181.160.14] 2022-06-20 06:45:40
Дээр ярьсан зүйлүүдийг харинч энэ Оюун-рдэнэ чинь хийж эхлүүлээд байгаа шүү дээгагцхүү түүний санал,санаачлагыг доодсууд нь дэмжиж ажил болгох талаар илүү их анхаармаар байх юм.ЕСайд зөв зөв үүрэг чиглэл өгөөд байдаг тэгээд доошоогоо явдаггүй гацаад саатаад байдгийг л блиулчихмаар байна Есайдаа.Яг хийж хэрэгжүүлэх гэхээр гадаад,дотоод орины биднээс хамаарахгүй хүчин зүйлс бас мөхөсдүүлж байгааг бид хаана хаанаа ойлгох ёстой.Бүхнийг Төр,засаг гэж хаяглаж бас боломгүй байна.
Иргэн [183.177.98.26] 2022-06-20 04:59:10
Ургамлын тос литр нь 10000 хүрлээ. 5 литрийн тос 50400 болжээ. саяхан л 36000 байсан яагаад үнэ нэмэгдчихэвээ ШӨХТГ гэж юу хийдэг байгууллага вэ. Төмс 1 кг нь 1500 байсан 2500, лууван манжин сонгино байцаа 2500 байсан 4000 боллоо хил хаагдлаа гээд нэмэгдчихэвүү Яаж амьдрах вэ
ЗОЧИН [202.126.89.70] 2022-06-20 04:20:27
ПОП 10 ХУВИЙН ХУЛГАЙЧ ДАВААСҮРАНГЭЭС АВАХУУЛААД МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ БАЙДАГ ХУЛГАЙЧ НАР ЗӨНДӨӨ БАЙХАД МОНГОЛ ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ГАДНАА ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭЭД ӨӨРТ НЬ 10 ХУВЬ ОЛДОХГҮЙ Л БОЛ ЮУГ Ч ХАМААГҮЙ МУШГИН ГУЙВУУЛЖ ЭСЭРГҮҮЦДЭГ НОВШ
Зочин [202.9.47.54] 2022-06-20 03:54:17
Ард түмэн хүнсний үнээ дийлэхгүй байна. ЗГ огцор! Төсөл бөйгууламж гэж улам өрөнд орлоо Монгол улс .
иргэг [66.181.180.71] 2022-06-20 03:43:55
энэ этгээд Монголд байнауу Байцаа 1 кг нь 6000 төг лууьан 4500 ачаа гацсан цемент 1тн нь 500000 төг бүх юмны үнэ өссөн үйлдвэрлэгчид гацсан ийм л улс байна Энэ этгээд баыгаад ч нэмэргүй Сонголтоо хаоааоай Монголчуудаа Солрнгос явахаар залуучууд нь очёрлочихсон Яана даа