Өрөө төлж чадахгүй бол өтөнд идэгдлээ шүү

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын гадаад өр хоолойд тулсан хутга шиг хүн бүрийн санааг зовоох боллоо. Өрнөөс өрийн хооронд өөдөө харах заяагүй юм шиг аж төрцгөөх нь авлигачдаа даврааж, алс мэтээ тооцоогүйн гор. УИХ-ын дарга асан З. Энхболд: Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 6-хан жилд дахин 15 саяар нэмж 30 сая төгрөгийн өрөнд оруулан МАНдуулж байна. Эхний 15 саяын өр нь 1921-2016 хооронд 95 жилийн турш тавьсан өр... хэмээн жиргэжээ. Иргэдийн амьдрал туйлын хүнд, өдрийн хоолоо арай ядан олдог өлөн зэлмэн байдалтай бүтэн давхраа үүсээд байхад энэ их мөнгө хаашаа хэний карма руу ороод усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ?

УИХ-ын дарга Г. Занданшатар: Нуугаад хаагаад өөрөө өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ. Өрийн хавханд улсаа хийчихсэн эрсдэлд орохгүйн тулд хэлэх хэрэгтэй" хэмээлээ... Цочсон хүний цоорхой амаар унагасан үг биш байлтай.

Өнөөдрийг хүртэл гэрээсээ нандин, үнэтэй юмаа авч гараад хямдхан зарж уудаг архичин шиг үр хүүхдүүд нь болсон ард түмнээ тарчиг ядуу амьдруулж, уул уурхайгаас олдог түүхий эд, ашигт малтмалаа урд зүг рүү уралдан ачиж хямдхан өгөөд өөрсдөө дангаараа цулайж, гаднаас олж ирсэн зээлээ ах дүү хамаатан саднаараа нийлж цөөхүүлхнээ шамшигдуулдаг, цоорхойтой тор шиг өрийн нөхөөсийг ард түмнээрээ төлүүлж хэдүүлхнээ хаан шиг амьдардаг улс төр бизнесийн бүлэглэлийн цэвдэг сэтгэлгээг өөрчлөхгүй бол өөд нар үзэхгүйгээр зогсохгүй газар нутгаасаа тасалж харьд алддаг гашуун түүхийн хойноос гулсан орчих вий дээ. Хятадаас авсан зээлээ төлж чадалгүй газар нутгаа алдаж, тусгаар тогтнол нь хэврэгшсэн хэд хэд орны бодит жишээг дэлхий харж байна.

Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй өттэй мал таргалдаггүй, өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэх зэргээр онон цэцэлжээ. Өрийн хямралаас гарах арга замууд нь үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих, экспортын тогтмол орлого, төсвийн үр ашигтай зарцуулалт, аж үйлдвэржилт, хөрөнгө оруулалт татах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зэргээр эдийн засгийн бодлогоо цогцоор нь шинэчлэн хөгжүүлж, иргэн бүр эх орондоо гар газар хөл хөсөр жарган суух бололцоог бүрдүүлбэл сая Монгол Улс бодитойгоор хүчирхэгжин орших биз ээ. Дорвитой бодлого босгоод өгөхөөр гацааж, булаацалдаж, мушгин гуйвуулж, харлуулдаг МАНАНгийн хар сүүдэр, ирж яваа цагийн дууг дуулахыг хүсэгч, харьж яваа цөөхөн бичил мафиуд, авлигын авторуудын өлөн хүсэл мөд арилаасай.


Сэтгэгдэл

зочин [202.126.90.82] 2022-06-18 05:50:30

Аль эрт дампуурцан, Нуугаад байгаам

Hohi ni zalhuu pizdaa nar [192.82.72.212] 2022-06-17 13:40:02

Huuhdiin mongo gej halamj geed bugd huvaagaad idsen bugdeeree l tolno shtei.

ereen teleh argaa bodoj oloh ni chyhal bna! [148.60.92.227] 2022-06-17 12:32:49

hen henii yed ali namiinh ni yed ene ikhe erend orob oo.Odoo todoryylah chag ni boljee!!MANAN-g erend tylhesen gej boddog bailaa?getel er byyr nileed deerees garaltai boloh ni helsen baib?ene tyhaid ilerhii yaralttai ard tymendee tailgnal daa!!!!!!!!!odoo l ùmedej abaad bygdeeree teleh argaan bodoj oloh ni chyhal biz dee!!

Зочин [103.161.242.174] 2022-06-17 11:56:59

Өр бол тодорхой. Хэн хэдийг авсан нь данс хараатай байдаг. Харин дансаа устгачаагүй бол шүү дээ. Өнгөрсөн зуунд африкийн улсуудад ийм зүйлс болсноос одоо хүртэл тусгаар тогтнол,газар нутаг нь бусдын хараат болсон олон улс байгааг бүгд мэдэж байгаа байх гэж найдаж байна. Зуун дамжиж цус урсгасан хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд орох гээгүй бол одоохон данс харааныхаа учрыг олж төлүүлэх хэрэгтэй...

Омсс [202.131.248.206] 2022-06-17 11:13:01

Дэл сул бүх төсвөө танаад. гадаад өрөө төлмөөр байна аа. Олсон жоохон мөнгөөрөө !

zochin [66.181.161.66] 2022-06-17 10:04:08

orsdiinhoo origo orsdoo idej uussnguud tol,buh hun orteich geh shig.nono

Чимгээ [64.119.30.58] 2022-06-17 07:07:57

Үнэн.Ирэх жил гадаад өрөө төлж чадахгүй газар нутгаа алдахад тун ойрхон байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.