ХААН галерейд залуу уран бүтээлч Э.Ононгуагийн анхны бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

ХААН галерейд залуу уран бүтээлч Э.Ононгуагийн анхны бие даасан “Нөмөр” контемпорари үзэсгэлэн 2022 оны 3-р сарын 2-ны өдрөөс олон нийтийн хүртээл болоод байна.
Энэхүү үзэсгэлэнд том хэмжээний нийт зургаан уран бүтээл тавигдсан бөгөөд үүнд уран бүтээлчийн бага насны нандин дурсамж, өсөж төрсөн нутгийнх нь дотно дулаан өнгө төрхийг бүрэн илэрхийлэх хатгамал бүтээлүүд багтжээ.
Гайхалтай уран тансаг нарийн хатгамал бүхий “Шувуун мөр” бүтээл нь 21 Дарь эхийг дүрсэлсэн 21 хэсгээс бүрдэх бөгөөд Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг санагдуулах хэдий ч Дарь эхийн суудал хөдөлгөөнөөр эгэл жирийн эх хүний дүрийг гарган бүтээснээрээ онцлог байлаа. Нэн эртний хүн төрөлхтний гар урлагийн төрөл уран хатгамлыг одоо цагийн утга агуулгатай хослуулан бүтээсэн нь эрт эдүгээгийн хүний мөнхийн бүтээлч сэтгэлгээ, хувиршгүй нандин гэгээн мөрөөдлийг илтгэх мэт.
Уран бүтээлч Э.Ононгуагийн анхны томоохон хэмжээний өрөг урлагийн бүтээл нь 108 монгол дээлээс бүрдсэн “Нөмөр” нэртэй бүтээл юм. Нүүдэлчин монголчуудын соёл уламжлал, ахуйн шинж чанарыг шингээсэн үндэсний дээлээс бүрдсэн энэхүү бүтээлийг нисэж яваа нүүдлийн тогорууг санагдуулам байдлаар өлгөсөн нь олон жилийн тэртээгээс, ах дүүсээрээ дамжин өмссөн дээл нь нэг талаас хүний сүнслэг ертөнцийг тээн нисэгч, нөгөө талаас нүүдэллэн явсан ч төрсөн нутгаа зорих мөнхийн эргэх хөдөлгөөнийг илэрхийлж буй юм.
Уран бүтээлч Э.Ононгуагийн “Нөмөр” контемпорари үзэсгэлэн 2022 оны 3-р сарын 22-ныг хүртэл ХААН галерейд үргэлжилнэ.
МУИС муугийн үүр, загасны нүхэмж?
Л.Мөнх-Эрдэнэ: МУИС-ийн захиргааг авсан бүлэг намайг МУИС-иас шахаж гаргах гэсэн шалтгаан төдий л зүйл
МУИС муугийн үүр, загасны нүхэмж?
Зеленский “Путин удахгүй үхнэ” гэж мэдэгджээ
Стармер: Би Путинд итгэхгүй байна
Б.Лхагважав: Сангийн яам, ЭЗХЯ хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угааж, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна
Ц.Төрхүү: Эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй
Трампын засгийн газар буруутгагдаж магадгүй болов
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорив
Амь нас, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор зөвшөөрөлгүйгээр чоно агнах хуулийн төслийг дэмжлээ