ЭМЯ: Шинээр Коронавирусийн 586 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа
![](/files/kcrvng4puqsfz483ptmx/3/covid_19.jpg)
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 586 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 331 нь Улаанбаатар хотод, 255 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 5 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 13.899 хүн байна.
Сэтгэгдэл