Вакциныг бүтээсэн тэд хэн бэ?
Угур Шахин 1965 онд Туркт төржээ. 4 настайдаа тэр Герман луу ээжийгээ даган цагаачлав. Аав нь түрүүлж очоод Көлн хотын Фордын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байжээ. Оюутан болоод тэр хотынхоо их сургуульд эмч болохоор суралцаж эхлэв. Шахин сургуулийнхаа шилдэг оюутан байлаа. 1999 тэр Заарландын Их сургуульд анагаахын хамгийн өндөр шалгалтыг амжилттай өгч чадсан юм. Заарландад байх хугацаандаа тэрээр нутаг нэгт Өзлем Тюрези хэмээх бүсгүйтэй танилцжээ. Бүсгүйн хувьд Германд төрсөн, аавынхаа мэргэжлийг өвлөн эмч болсон бүсгүй. Аав нь гэхдээ залуу цагтаа Герман луу цагаачлан ирж байж. Заарландын их сургуулийн анагаахын ангийг төгсдөг жилээ тэр ирээдүйн ханьтайгаа учирч. 2002 онд хуримладаг өдрөө тэд ажил дээрээсээ шууд очиж гэрлэлтээ батлуулж хуримын цайллагаа ёсолчихоод буцаад ажил дээрээ очиж байсан гэнэ. 2001 онд тэд хамтдаа гэр бүлийн бизнесээ эхлүүлж GANYMED Pharmaceuticals AG нэртэй компанийг байгуулан хавдрын үеийн эсрэг бие дээр эрчимтэй ажиллаж эхэлжээ. Үүнийг тэдний хорт хавдартай хийх тулаанаа эхлүүлсэн үе гэж үздэг юм бн. 2016 онд Японы нэгэн компани 1,4 тэрбум еврогоор хос хоёрын компанийг худалдан авчээ. Компаниа зарсны дараа гэр бүлийн хосууд 2008 онд байгуулчихаад байсан өөр нэг компани болох BioNTech компани дээрээ үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн бн. Эндээ бас нэг номерын зорилгоо хавдрын эсрэг гэж тодорхойлчихоод байж. Ажлын гол цөм нь mRNA дээр суурилсан эмийн бүтээгдэхүүнийг судлах явдал байлаа. Тарагны хөрөнгө гэдэг шиг вирусны анхдагч өвийн талаар судлах нь энэхүү ажлынх нь үндэс суурь болж байж. Шаргуу үзсээр тэд mRNA суурьтай хорт хавдрын эмчилгээг клиник сургалтад оруулж чадсан бн. 2020 оны эхээр Хятадад вирус гарсны дараа тэд Америкийн Файзер компанитай хамтран Гэрлийн хурд нэртэй төслийг эхлүүлжээ. Америкийн ерөнхийлөгч Трамп вакцины төсөл дээр ажиллаж буй КураВек компанийг илт дэмжин America first гэж хашгиран байхад Шахин Бид бүх дэлхийн төлөө ажиллана гэж уриалж байв. Тэд ёстой л гэрлийн хурдаар ажилласан. Дэлхийн өнцөг булан бүрт вакцин гаргаж авахын төлөө тулаан өрнөж байхад тэд ийнхүү анхдагч нь болж чадсан бн. Нэг жилийн өмнө тэд компаниа Европын үнэт цаасны зах зээлд оруулж чадсаны дараа Билл Гэйтсийн сангаас тэдэнд ДОХ болон сүрьеэгийн эсрэг тэмцэхэд зориулж хөрөнгө оруулсан бн. Ердөө жилийн дараа тэд Нью Иоркийн бирж дээр гарч чаджээ. Тэд хэдэн сарын өмнө 2,4 тэрбум еврогийн хөрөнгөөрөө хамгийн баян 100 герман иргэдийн эгнээнд багтах болсон бн. Удахгүй тэд эхний 10 руу ороод ирэх өндөр магадлалтай. Өнгөрсөн 7 хоногт тэдний хөрөнгө 25,72 тэрбум болж өссөн бн. Хэдий тэдэнд хангалттай хөрөнгө бий болсон ч тэд ажилдаа дурласан хэвээр. Нөхөр нь Майнц хотынхоо их сургуульд профессороо хийж, эхнэр нь тус сургуульд хувиараа доцент хийдэг ажлаа орхисонгүй. Бид нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн юм хийхийг л хамгийн чухал гэж боддог хэмээн Тюрези даруухнаар ярих. Шинэ вакцины талаар дэлхий даяар баярлан хүлээж авч байхад ганц л хүн ууртай бн. Энэ бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп. Тэд сонгуулиас өмнө үүнийгээ зарлах байсан юм гэж уурсан бн. Хаа газрын улстөрчдийн бэлэн хоол идэж улстөрдөө ашигладаг увайгүй жишиг мөн дөө. Файзер компаний босс уг нь Шахиныг ятгах гэж оролдсон гэдэг. Бидний хүүхэд үед гүүгл байгаагүй, би анатоми сурахын тулд байнга номын сан луу гүйх хэрэг гардаг байсан гэж ярих Шахины гэр бүлд өнөөдөр зурагт байхгүй, тэд сошиал ашигладаггүй гэнэ. 2018 оноос хойш тэдэнтэй хамтран ажиллаж буй Файзер компаний босс Алберт Бурла Шахиныг жинхэнэ ажлын төлөө хүрсэн хүн, тэр бизнесийн талаар огт сонирхдоггүй хэмээжээ. Шахин одоо хэр нь ажилдаа дугуйгаар явдаг аж, учир нь тэр хувьдаа машингүй. Надад одоо онгоц авах мөнгө байгаа ч би машин ч авахгүй гэж ярин сууна. Бурла өөрөө бас Америк луу дүрвэсэн грек цагаач. Ингээд харахаар хүн илүү сонголтыг хийж чадвал эсвэл нутаг орон нь амар жимэр, сурах боловсрох нөхцлөөр дүүрэн байдаг бол ямар ч газраас шалгарсан мэргэжилтэнгүүд төрж болохыг харж бн. Шахины хувьд Испаний иргэн болох ч боломж бсан гэдэг. Аав нь гэхдээ Германыг сонгосныг хүн төрөлхтөний хувь заяа гэлтэй. Чухам Германд л тэр эхнэртэйгээ танилцаж, ирээдүйн авралыг хүмүүст авчрав. Ямартай ч Шахины гэр бүл үндсэрхэг үзэлтэнгүүдэд бодлоо өөрчлөх нөхцлийг үйлдлээрээ тулгачихав. Зөвхөн Германд төдийгүй Туркт тэд одоо үндэсний баатрын хэмжээнд яригдаж байна. Бурлагийн хэлсэнчлэн энэ вакцины нээлт нь сүүлийн 100 жил дэх анагаахын түүхийн хамгийн том ололт болох уу. Цаг хугацаа л харуулна. Гэхдээ миний хувьд энэ нийтлэлийг бичих зууртаа маш олон текст уншлаа. Итгэл үнэмшил ихээхэн нэмэгдсэн шүү. Нэг л юм гэхдээ үнэн. Тэд өнөөдөр дэлхий даяар Роналдо, Мессигээс илүү алдартай болж бн. Хүн аливаад итгэл үнэмшлээ өгч өөрийгөө дайчилж чадвал орчин цагийн Үнсгэлжингийн үлгэр бодит юм бнаа гэдгийг тэд үлгэрлэн харуулав. Тэд хүн төрөлхтөнийг аврахаар илгээгдсэн бурхад ажгуу.
Рябков: Путины мэдэгдэл ОХУ сорилтод бэлэн байгаагийн илэрхийлэл
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Монгол Улс Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, сайн чанарын цагаан будаа импортлоно