Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Тамхи бол хор

Хүн төрлөхтөн хөгжин дэвшисээр өнөөдрийн бидний амьдарч буй XXI-р зуунд тамхи бидний бие махбодид муу хор уршигтай гэдгийг сайн мэдэх билээ.
Гэхдээ яг ямар орц найрлагтай гэдгийг мөн ямар замаар яаж бидний бие махбодиор тархан хордуулж буйг төдийлэн сайн мэддэггүйд учир буй.
Тамхидалт нь дэлхийн эрүүл мэндийн байгуулгын хамгийн том айдас бөгөөд нийт хэрэглэгчдийнхээ тэн хагас хэсгийг хөнөөдөг байна.
Жил бүр дунджаар 8 сая гаруй хүний аминд хүрдэг ба эдгээр нас баралтын 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээний улмаас харин 1.2 сая орчим нь олон жилийн хугацаанд дам тамхидалтанд өртсөний үр дүн юм.
Дэлхий дээр нийт 1.3 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд эдгээрийн 80% нь хөгжил буурай орнуудад амьдардаг байна.
Бид бүхэн тамхины утааг амьсгалах бүрт 5000 гаруй химийн бодис биеийн эсүүдтэй нийлдэг бөгөөд хамгийн эхэнд давирхай /хар,резинлэг/ нь шүдний пааланг гэмтээж, цоорол үүсгэдэг.
Тамхи удаан хугацаанд татсанаар тамхины утаа хамрийн мэдрэлийн эсүүдийг гэмтээж үнэрлэх болон амтлах чадварыг алдагдуулдаг юм.
Мөн тамхи татах үед амьсгалын замыг цэвэр байлгах үүрэг бүхий үсэнцрүүдийг гэмтээснээр уушгинд халдвар авах магадлалыг нэмэгдүүлж өвчинд өртөмтхий болгодог байна.
Энэ үед нүүрстөрөгчийн дан исэл гэх хортой хий цусны мембранд хүрч улаан бөөмд наалдан хүчилтөрөгчийн дутаглд оруулан улмаар амьсгаадахад хүргэдэг.
Мөн никотин нь хоромхон хугацаанд тархинд хүрч допамин болон эндорфин зэрэг мэдрэлийн импульс дамжуулдаг бодис ялгаруулж таатай мэдрэмж төрүүлдэг учир тамхи татах нь дондолт үүсгэдэг.
Иймд тамхинд агуулагддаг никотин болон бусад бодисууд нь цусны судсуудыг агшааж, судасны ханыг гэмтээж цусны эргэлтийг бууруулах ба эдгээр нь судасны ханыг зузааруулж цусны ялтас эсийн наалдамхай байдлыг нэмэгдүүлж бөглөрөл үүсгэн улмаар зүрхний шигдээс болон цусны даралт ихсэж харвах магадлалыг ихэсгэдэг байна.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Австрали ОХУ-ын 70 иргэн, 79 аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломтой гэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв