Архи ба Зүрх судасны эрүүл мэнд: Согтууруулах ундааны тун хордуулж байна уу? эсвэл Эмчилгээний нөлөөтэй байна уу?
Товч агуулга
Зуршил болсон хөнгөнөөс-дунд зэрэг хүртэлх буюу эрэгтэйд өдөрт 1 эсвэл 2 стандарт уулт, эмэгтэйд 1 хүртэлх стандарт уулт нь зогсонгошилын зүрхний дутагдал, чихрийн шижин, тархины цус харвалт, зүрхний титэм судасны өвчнөөс болж нас барах эрсдэлийг бууруулж байна. Гэсэн хэдий ч, Өндөр зэргээр согтууруулах ундаа хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг ихэсгэж байна. Үнэн хэрэгтээ: Америкийн нэгдсэн улсад Архи хэтрүүлэн хэрэглэлтээс үүдэлтэй цагаасаа өмнө нас баралт нь Нийт цагаасаа өмнө нас барах тохиолдолын 3-рт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл “Тамхидалт болон хэт таргалалтаас үүдэлтэй нас баралтын араас нь явж байна”. Хүнд зэргийн архины хэрэглээ нь ихэнх эргэж эмчлэгдэж болох Цусны даралт ихсэх өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог. Не-Ишемический дилатация кардиомиопати өвчний нийт тохиолдолын 1/3 ийн шалтгаан болдог. Үе үе давтахдах тосгуурийн фибриляци, тархины цус харвалтын 2 хэлбэр (ишеми, инсульт) тохиолдох эрсдэлийг ихэсгэдэг. Залуу хүмүүст эрсдэл ба ашиг тусын харьцаа өндөр байна. Ялангуяа архидан согтуурч, архыг хэтрүүлэн хэрэглэж буй залуу хүмүүст архины цочмог хордлогын үр нөлөө их үүсдэг. Жш:( Тохиолдолын нөхцөлүүд, хүчирхийлэл, нийгмийн сөргөлдөөн.). Үнэн хэрэгтээ: 15-59 насны эрэгтэйчүүдийн дундах архины буруу хэрэглээ нь цагаасаа өмнө нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Түүнчлэн, архины хэрэглээний хэв маяг, хөнгөн-дунд зэргийн уулт, яг сайхан тохирсон виног хоолныхоо өмнө эсвэл хоолны үеэр уух зэрэг нь зүрх судасны өвчин үүсэлтийг хүчтэйгээр бууруулж байна. Эрүүл мэндийн ажилтан тэр тусмаа эмч архи огт хэрэглэдэггүй хүнд архи хэрэглэх нь сайн гэж зөвлөх ёсгүй. Учир нь санамсаргүй судалгааны үр дүн хангалтгүй байгаа бас илэрхий бага эрсдэлтэй хүмүүсд архитай холбоотой асуудал үүсэх боломжтой байдаг. Жш: Архины хамаарал, архичин. Уг судалгааны өгүүлэлийг хийхдээ PubMed судалгааны сангийн 1997 оноос 2012 хүртэлх (Архи, этанол, зүрх судасны өвчин, зүрхний титэм судасны өвчин, зүрхний дутагдал, тархины цус харвалт, нас баралт ) гэсэн нэр томъёогоор хайлт хийж, судалгаануудыг цуглуулж авав. Бид аль болох өндөр чанартай, үнэн зөв, нарийн чанд арга аргачлалтайг нь судалгаануудыг түүж оруулсан болно.
Абрахам Линколин: Бид аливаа 1 зүйлээс болж ихээхэн хохирч, тэр зүйлийг хүлээн зөвшөөрч, дараа нь тэр зүйлийг үнэн гэж үздэг. Хэн нь ч “муу зүйлийг” ашигласнаас болж энэ хохирол үүслээ гэж боддоггүй. Гэвч, “маш сайн зүйлийг” буруу ашигласнаас болсон гэж боддог.
Согтууруулах ундааны хэрэглээ (Ялангуяа этанол) нь хүн төрөлтхтний түүх эхэлсэн цагаас хойш дэлхийн олонх соёл иргэншилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Гэвч, Согтууруулах ундааг “2 талдаа иртэй сэлэм” гэж зүйрлэж адилтгадаг. Эрүүл мэндийн болон амьдралын өөр ямарч хүчин зүйл 1.Хордуулах эсвэл 2. Ашиг тустай байх чиглэлрүү маш гүнзий зүсэж чадахгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд: Дэлхий даяар жил бүр 2.5 сая хүн архинаас болж үхэж байна. Нийт нас баралтын 4% нь архинаас үүдэлтэй төдийгүй “хүчирхийлэл, ДОХ, сүрьеэ” өвчнөөс болж нас барж буй тохиолдолоос илүү тоотой байна. 15-59 насны эрэгтэйчүүдийн дунд тохиолдох нас баралтын тэргүүн зэргийн эрсдэлт хүчин зүйл нь архины ноцтой буруу хэрэглээ болоод байна. Голчлон: (Гэмтэлүүд, хүчирхийлэл, зүрх судасны өвчнүүдээс болж). Архи хэт их хэтрүүлэн хэрэглэлт нь элэгний цирроз өвчин, таталт, цочмог хордлого, осол аваар, олонх хорт хавдрууд (бүдүүн, шулуун гэдэс, хөхний, элэг, цагаан мөгөөрсөн хоолойн)-тай холбоотой байна. Америкийн нэгдсэн улсад: Эрт үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эдийн засгийн зардалын 234.000.000 тэрбум төгрөгийг ганцаараа эзэлж байна. Америкийн нэгдсэн улсад: Хөнгөн-дунд зэргээр архи хэрэглэх нь үхлийн шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг бууруулж байна. Хариуцлагатай, зуршил болсон архины хэрэглээ нь чихрийн шижин үүсэх эрсдэл, болон тархинд цус харвах, зүрхний дутагдал, нас баралтын эрсдэлийг багасгаж байна. Энэ судалгааны өгүүлэлийн зорилго нь Архи ба зүрх судасны өвчинд эрсдэл үүсгэж байна уу? Эсвэл ашиг тустай байна уу? Гэдгийг харуулах зураглал бий болгох. Архи ямар механизмаар хамгаалах нөлөөлөл, эсвэл хордуулах нөлөөлөл үзүүлж буйг нарийн харуулж өгөх. Хамгийн зүй зохистой архины хэрэглээний зөвлөмжийг гаргах: (Хамгийн бага хордуулах нөлөөтэй, хамгийн их ашиг тустай архины тунгийн хэмжээ болон хэрэглээний хэв маягийг тогтоох). Уг судалгааны өгүүлэлийг хийхдээ PubMed судалгааны сангийн 1997 оноос 2012 хүртэлх (Архи, этанол, зүрх судасны өвчин, зүрхний титэм судасны өвчин, зүрхний дутагдал, тархины цус харвалт, нас баралт ) гэсэн нэр томъёогоор хайлт хийж, 15 жилийн турших судалгаануудыг цуглуулж авав. Бид аль болох өндөр чанартай, үнэн зөв, нарийн чанд арга аргачлалтай судалгаануудыг түүж оруулсан болно.
Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээний хэв маяг
Нийт насанд хүрсэн америк хүмүүсийн 2/3 нь ямар нэг тохиолдолоор архи хэрэглэдэг. Тэдгээрийн 44% нь байнгийн хэрэглэгч байдаг. Байнгийн хэрэглэгч гэдэг нь “хамгийн багадаа 7 хоногт 1 стандарт уулттай”.Эдгээр байнгийн хэрэглэгчид дунджаар 7 хоногт 4.2 стандарт уулттай байдаг. Эрэгтэйчүүд дунджаар 6.2 стандарт уулттай, Харин эмэгтэйчүүд 2.2 стандарт уулттай байна. Цагаан арьстангууд бусад өнгийн арьстныг бодвол илүүтэй архи хэрэглэж байна. Цагаан арьстнууд 4.5 стандарт уулттай, харин өнгөт арьстнууд 3.3 стандарт уулттай байна. Эрэгтэйчүүдийн дуртай согтууруулах ундаа бол Пиво (шар айраг), эмэгтэйчүүдийн хувьд Вино байна. Архичдын 1/5 нь заримдаа маш ихээр архи хэтрүүлэн хэрэглэдэгээ зөвшөөрсөн. Энэ нь залуухан насанд хүрсэн эрэгтэйчүүдийн дунд өндөр хувьтай байна.
Согтууруулах ундаа юунаас бүрддэг вэ ?
Тодорхойлолт ёсоор: 1 Стандарт уулт гэдэг нь “14 грам буюу 1 oz=17,74 мл цэвэр спиртийг” хэлнэ. Энэ нь 12 oz 5%-ийн Пиво=212.8 мл, эсвэл 5 oz 12%-ийн Вино= 88.7мл, эсвэл 1.5 oz 40%-ийн виски, водка=26.6 мл тай тэнцүү хэмжээ юм. Архины хэмжээг бас өөрөөр 1 U=10 мл=8 грам гэж тооцоолж болдог. 8 грам спиртийг хүний элэг 1 цагийн дотор задалж чаддаг. 1 стандарт уултыг 2 цагийн дотор бүрэн задлана гэсэн үг. Ийм учраас: 25 мл виски, 6 oz пиво хоёул адилхан 1U нэгж этанол агуулдаг.
Бидний судалгааны өгүүлэлийн түлхүүр ойлголтууд
- Зуршил болсон хөнгөнөөс-дунд зэрэг хүртэлх архины хэрэглээ нь зогсонгошилын зүрхний дутагдал, чихрийн шижин, тархины цус харвалт, зүрхний титэм судасны өвчнөөс болж нас барах эрсдэлийг бууруулж байна.
- Америкийн нэгдсэн улсад 15-59 насны эрэгтэйчүүдийн дундах архины буруу хэрэглээ нь цагаасаа өмнө нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна.
- Хүнд зэргийн архины хэрэглээ нь (1) Ихэнх эргэж эмчлэгдэж болох Цусны даралт ихсэх өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог. (2) Не-Ишемический дилатация кардиомиопати өвчний нийт тохиолдолын 1/3 ийн шалтгаан болдог.
- Эрсдэл-ашиг тусын харьцаа хөнгөнөөс-дунд зэрэг хүртэлх архины хэрэглээтэй 50 дээш насны хүмүүст зохистой байна. 50 доош залуу хүмүүстэй харьцуулахад.
- Хамгийн зүй зохистой архины хэрэглээний загвар бол өдөр бүр хоолны өмнө эсвэл хооллох үед 1 удаа 70-88 мл улаан вино уух зуршил юм.
- Зуршил болсон хөнгөнөөс-дунд зэрэг хүртэлх архины хэрэглээ зүрх судасны системийг хамгаалах илэрхий нөлөө үзүүлж буй эсэх нь Энэтхэгээс-Хятад хүртэлх тархвар зүйн судалгаануудад батлагдаагүй.
- Эрүүл мэндийн ажилтан тэр тусмаа эмч архи огт хэрэглэдэггүй хүнд архи хэрэглэх нь сайн гэж зөвлөх ёсгүй. Учир нь санамсаргүй судалгааны үр дүн хангалтгүй байгаа бас илэрхий бага эрсдэлтэй хүмүүсд архитай холбоотой асуудал үүсэх боломжтой байдаг. Жш: Архины хамаарал, архичин.
- Анхдагч урьдчилан сэргийлэлт
Согтууруулах ундааны эрүүл мэндэд ашигтай нөлөө нь түүний хэмжээ болон этанолыг хэрэглэж буй хэв маягаас хамаарч байдаг. Ажиглалтын судалгаануудад: Хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй хүмүүсийг архи огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулхад “зүрх судасны өвчнөөр” өвдөх эрсдэл бага байсан. Харин хүнд зэргээр хэрэглэгчдэд өндөр эрсдэлтэй байсан. Томоохон хэмжээний 1.000.000 сая хүнийг хамруулсан Мета-Анализ судалгаанд: Хөнгөн-Дунд зэрэг хүртэлх хүмүүсийнг урт хугацаанд дагаж судалхад тэдгээрийн дунд нас баралтын хэмжээ буурсан.
Өдөр бүр ½-1 стандарт уулттай эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр хамгаалалт ажиглагдсан.-(Нийт нас баралт 18%-аар буурч, CI-99%, 13%-22% ийн хэлбэлзэлтэй ). Харин эрэгтэйчүүдийн хувьд: Өдөр бүр 1-2 стандарт уулттай байхад (Нас баралт 17%-аар буурч, CI-(95%, 15-19%-ийн хэлбэлзэлтэй байсан.) Зураг 1 харна уу.
Өдөрт хэрэглэж буй стандарт уулт нь нийт үхлийн харьцангуй эрсдэлтэй ямар хамааралтай вэ гэдгийг харуулсан.
Гэсэн хэдий ч. Өдөр бүр 2.5 стандартаас дээш уулттай эм, 4 стандарт уулттай эрэгтэйчүүд хувьд нас баралтын хэмжээ улам бүр нэмэгдэж байв. Энэ нь архины тун хэрхэн хүний биед нөлөөлж буйг харуулав. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн 245.000 мянган хүнийг хамруулсан нилээд найдвартай судалгаанд (Долоо хоногт 3 стандарт уулт эсвэл түүнээс бага уулт)= Хөнгөн зэрэг, Харин (Долоо хоногт 4-7 стандарт уулт)=Дунд зэргийн гэж Эмэгтэй: хувьд, Эрэгтэйд (Долоо хоногт 4-14 стандарт уулт)=Дунд зэргийн гэж үзээд судалхад: Эдгээр хөнгөн-дунд зэргийн хэрэглээг хүнд зэргийн хэрэглээтэй (Долоо хоногт >7 стандарт уулт= эм, харин эр: Долоо хоногт >14 стандарт уулт ) болон огт уудаггүй хүмүүсийн бүлэгтэй харьцуулж үзэхэд зүрх судасны өвчинөөс үүдэлтэй нас баралтын эрсдэл бага байсан. Зураг-2 харна уу.
Архины хэрэглээ нь зүрх судасны өвчин үүсэх эрсдэлт хэрхэн нөлөөлж буй харуулсан. CV-зүрх судасны өвчин, CHD-зүрхний титэм судасны өвчин, Stroke-тархины цус харвалт. Огт хэрэглэхгүй байхад өндөр эрсдэлтэй, хөнгөн-дунд зэрэг хэрэглэх үед эрсдэл арай буурсан нь харагдаж байна.
Дунд-эргэм насны хүмүүс Дунд зэргийн архины зуршилтай байхад “эрсдэл-ашиг тусын” харьцаа залуу хүмүүстэй харьцуулахад илүү зохимжтой байсан. Хойд америкийн томоохон 8 проспектив судалгаанд: 192,067 эмэгтэй болон 74,919 эрэгтэй хүмүүсийг хамруулсан бөгөөд уг судалгаанд: Архины хэрэглээ ба Зүрх судасны өвчин хоорондоо урвуу хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл архи их хэрэглэвэл зүрх судасны өвчин бага тусаж, харин бага хэрэглэвэл өвчлөл их байсан.[11] Гэсэн хэдий ч, Тогтмол архины хэрэглээ 50-с доош насны хүмүүст клиникийн хувьд илэрхийгээр зүрх судасны өвчнийг бууруулахгүй байсан. (Зураг-3 харна уу).
Зүрхний титэм судасны өвчин нь архины хэрэглээ болон Насны үетэй хэрхэн хамаарч буйг харуулсан. 100.000 хүн амд хэд тохиолдож буйгаар нь харуулсан болно. Жш: Архи огт хэрэглэдэггүй 60 дээш насныханд зүрхний титэм судасны өвчлөл 100.000 –д 450 тохиолдсон байхад, харин архийг өдөрт 30-59 грам хэрэглэж буй 60 дээш насныхны дунд 100.000-д 300 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн, 25-39 насны эрүүл насанд хүрсэн 2074 өвчтнийг хамруулсан кохерт судалгаанд: А.carotid судасны дотор давхаргын зузааралыг хэмжсэн (carotid intima-media thinckness). Дотор давхаргын зузаарал нь Зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг төлөөлдөг маркер юм. Уг кохерт судалгаагаар хэрэглэж буй архины хэмжээтэй зүрх судасны өвчин үүсэх эрсдэл шууд хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл архины хэмжээ их байх тусам, зүрх судасны өвчнөөр өвдөж байсан.
Залуу хүмүүст Зүрхний титэм судасны өвчин үүсэх эрсдэл бага байсан. Гэвч, Архидан согтууралт, архины хэтрүүлэн хэрэглэлт өндөр байсан. Мөн архинаас үүдэлтэй осол аваар, тун хэтрэлт, хүчирхийлэлт өртөх эрсдэл өндөр байсан. Залуу болон эмэгтэй хүмүүс өдөр тутам архи хэрэглэхэд “эрсдэлт нөлөө нь ашиг тусаасаа илүү байсан”. Эсрэгээрээ, Дунд эргэм насныхан болон Хөгшин хүмүүс дээр төвлөрсөн судалгаануудад: Хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй байх нь эдгээр хүмүүст зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулсан. Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын кохерт судалгаанд
“зүрхний титэм судасны эрсдэл багатай” залуусыг судалсан. Зүрхний титэм судасны өвчний эрсдэл багатай залуусыг дараах 4 шалгуураар сонгож авсан. Үүнд: (1) Хэвийн жинтэй (2) Бие бялдарын хувьд идэвхитэй (3) тамхи татдаггүй, (4) эрүүл хоолны дэглэмтэй.Уг судалгаагаар Зүрхний титэм судасны эрсдэл багатай эрэгтэйчүүд архи хэрэглэх нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай байсан. Зураг-4 харна уу.
Архины хэрэглээний түвшин ба 100.000 хүн амын дунд тохиолдох зүрхний шигдээсийн хэмжээг харуулсан.
Өөр нэг судалгаанд: Газар дундын тэнгисийн хүмүүсийн урт удаан наслалтын хамгийн хүчтэй дэмжигч нь дунд зэргийн архины хэрэглээ байсан. Тодруулж хэлбэл, Жимс, ногоо, самар, оливын тос, загас хэрэглэхээс илүүтэй Архи хэрэглэх нь илүү сайн нөлөөтэй байсан.
Хоёрдагч урьдчилан сэргийлэлт
Хөнгөн-Дунд зэргийн архины хэрэглээ нь Зүрх судасны өвчтэй хүмүүсийн биеийг сайжруулж буй нь харагдсан. Саяхны Мета-Анализ судалгаанд: Нийт 8 проспектив судалгааг нэгтгэсэн бөгөөд Зүрх судасны өвчтэй нийт 16,351 өвчтнийг багтаасан. Судалгаагаар: J-хэлбэрийн шугаман хамаарал үүссэн ба “Өдөрт 26 грам буюу барагцаагаар 2 стандарт уулт” нь хамгийн дээд хамгаалах нөлөөтэй нь ажиглагдсан.Зураг 10 харна уу.
Өөр судалгаанд: Миокардиал инфакт-“Зүрхний шигдээсээр өвчилсөн” өвчтөнүүдэд архины нөлөөг үнэлсэн. Уг судалгаагаар архины хэрэглээ ба нийт үхэлтэй J-хэлбэрийн муруй хамааралтай байсан.Америкийн нэгдсэн улсын 45 эмнэлгийг хамруулсан том судалгаанд: 3,8 жилийн туршид өвчтөнүүдээ дагаж судалсан ба Архи тогтмол хэрэглэдэг байсан өвчтөнүүд зүрхний шигдээс өвчинөөр өвдвөл шигдээсийн дараах хүндрэлээр нас барах эрсдэл архи уудаггүй хүнтэй харьцуулахад бага байсан. Хөнгөн-дунд зэргээр архи хэрэглэх үед: Зүрхний титэм судсыг нөхөж орлуулж, нэмэлт судас залгах мэс засал (coronary artery bypass grafts) Зураг-11 харна уу. дараах артеросклероз болон захын артерын өвчин үүсэх эрсдэл буурсан.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ