Гадаад мэдээ

Нийт 7995 мэдээ байна
post thumbnail

Узбекистанд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулжээ

Узбекистанд ням гарагт Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт болжээ. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн бүрэн эрхийн хугацааг тэглэхийн хариуд нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэхээр уг нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Тодруулбал, одоогийн ерөнхийлөгч 7 жилийн хугацаагаар дахин хоёр удаа улиран сонгогдох боломж энэ ө...

post thumbnail

Саудын Араб, Иран улсууд элчин сайдын яамдаа харилцан нээнэ

Саудын Араб болон Иран улсууд ойрын үед харилцан элчин сайдын яамдаа нээхээр төлөвлөж байна. Энэ хоёр улс дөнгөж өнгөрсөн сард Хятадын зуучлалаар дипломат харилцаагаа сэргээхээр тохирсон юм. Бүс нутагтаа эдийн засаг, улс төрийн хүчтэй бодлоготой хоёр улсын харилцаа сайжрах нь наад зах нь бусад улс орнуудын аюулгүй аж төрөх, хөгжил цэцэглэлтэд ихээх...

post thumbnail

АНУ болон БНСУ-ын шинэ тохиролцоо ноцтой үр дагавартай тулгарна гэж БНАСАУ анхааруулав

Умард Солонгос АНУ болон Өмнөд Солонгосын холбоотны харилцааны шинэ тохиролцооны хариуд илүү хүчтэй хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байна. Учир нь Вашингтонд хийж байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Өмнөд Солонгос, Америк хоёр Умард Солонгосын эсрэг тогтоон барих хүчээ өргөжүүлэхээр тохирсон юм. Умард...

post thumbnail

Техаст зэвсэгт этгээд хөршүүд рүүгээ гал нээжээ

АНУ-ын Техас муж улсын Клевлэнд хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдсаны дотор 8 настай хүү байжээ. Цагдаагийн газрын  мэдээлснээр, баасан гаргийн орой хагас автомат буутай этгээдийг гэрийнхээ гаднах талбайд буудлагын сургуулилт хийхээ болихыг шаардсаны дараа тэрбээр хөршүүд рүүгээ гал нээсэн аж. Сэжигт...

post thumbnail

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна

Туркийн баруун эргийн Измир  хотод бямба гарагт болсон сонгуулийн сурталчилгааны цуглаанд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцжээ. Цуглаанд туг далбаагаа барьсан олон хүн цугласны дотор сөрөг хүчнийхэн мөн олноороо ирсэн байв.  Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган эрүүл чийрэг харагдаж байсны сацуу...

post thumbnail

Японы ерөнхий сайд 5-р сард БНСУ-д айлчилна

Өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч сүүлийн 10 гаруй жилд анх удаа хоёр талын дээд түвшний айлчлалыг сэргээхээр Токиод айлчилж, Японы ерөнхий сайдтай дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Үүний хариу болгож Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх 5-р сарын эхээр хөрш Өмнөд Солонгос улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Кишида хоёр ор...

post thumbnail

Японы Ерөнхий сайд БНСУ-д айлчлахаар төлөвлөж байна

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Умард Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөрт хамтран хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын эхээр тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж хоёр талын харилцаатай холбоотой эх сурвалжууд мэдээлжээ.  Хэрэв энэ нь хэрэгжвэл К.Фүмиогийн...

post thumbnail

“ВВС”-гийн дарга Р.Шарп албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэв

“ВВС”-гийн дарга Ричард Шарп тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсоны зээлийн асуудалтай холбогдож, төрийн албаны томилгооны дүрмийг зөрчсөн болохыг хараат бус тайлан харуулсны дараа албан тушаалаасаа огцорч буйгаа баасан гарагт мэдэгджээ. Өөрийг нь залгамжлах хүнийг томилтол зургаадугаар сарын эцэс хүртэл үргэлжлүүлэн ажиллах Засгийн га...

post thumbnail

Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

Гал зогсоох хэлэлцээр төдийлөн амжилттай хэрэгжихгүй байгаа ч Олон улс Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайлбал Франц, БНХАУ, Их Британи, Саудын Араб зэрэг улсууд нүүлгэн шилжүүлэх ажил гүйцэтгэсэн тухайгаа мэдээллээ. Лхагва гарагт Суданаас хөлөг онгоцоор Саудын Арабын Жидда хотын тэнгисийн цэргийн баазад хүргэ...

post thumbnail

Хятад улс Тагнуулын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуулийн хүрээг өргөжүүлжээ

Хятад улс Тагнуулын эсрэг хуулиа өөрчилж, тагнуулын үйл ажиллагаанд дүйцэхүйц үйлдлүүдийн цар хүрээг өргөжүүлсэн хэмээн тус улсын хэвлэл мэдээлжээ. Энд бичсэнээр тус улсын Ардын Их Хурлын байнгын хороо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг лхагва гарагт баталсан байна. Энэ хууль 2023 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна....