ШҮҮХ ХУРАЛ: "Хөгжлийн банкны" гэх тодотголтой хэргийг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хоёр дахь өдрөө хэлэлцэж эхэллээ.
Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар хоёр өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн байна. Шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг өнөөдөр /2024.12.03/ Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэв.
Шүүгчийн хэлснээр, энэхүү шүүх хуралдаанд танхимын зай талбай, багтаамжаас шалтгаалан гомдол гаргасан иргэдийг танхимаар, тайлбар хэлэх шүүгдэгч нарыг цахимаар оролцуулж байгаа юм.
Шүүх хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалтай Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бусаар давуу байдал олгож, зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгж зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан, хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна..
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.193] 2024-12-03 09:55:07
ШҮҮХ Ч ДЭЭ ХУЛГАРУУДЫНХАА ХАЛААСАНД ОРСОН ҮНСЭЭД Л ӨНГӨРӨХ БИЗ ХАРЖ Л БАЙЯ ДАА