Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах төслүүдийг хэлэлцэнэ
![](/files/dw33rou7y8wy0rl9sg24/3/d2280e0d446102cd7cf088de1ba02a4b.jpg)
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.01.10/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Сэтгэгдэл