Зеленский: Барууны орнууд Киевт 2 тэрбум долларын цэргийн тусламж олгохоо мэдэгдсэн

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эсрэг олон улсын цэргийн “Рамштайн формат” байгууллагын Зохицуулах бүлэг хуралдаж, Украинд 2 тэрбум ам.долларын нэмэлт цэргийн тусламжийн багц олгохоор болсон талаар мэдэгдэв.

Украины "Новости Live" хэвлэл тэрбээр "Үр дүнтэй сайхан уулзалт болж, Украинд 2 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр боллоо" гэж хэлснийг уламжилсан байна.

Зеленский арга хэмжээний үеэр батлагдсан, 2025 онд хэрэгжүүлэх Киевийг дэмжих стратегийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украины эрх баригчид барууны түншүүддээ цэргийн шинэ тусламж шилжүүлэхийг байнга уриалж, тэднийг асуудалд хойрго хандаж, нийлүүлэлт хангалтгүй байна гэж үе үе шүүмжилдэг.

Тиймээс ч Киев Украины зэвсэгт хүчний бүтэлгүйтлийн хариуцлагыг холбоотнууддаа тохохыг оролдож байна.

Киевт шинэ зэвсэг нийлүүлэх нь дайны талбар дахь байдлыг өөрчлөхгүй, харин ч мөргөлдөөн сунжрахад хүргэнэ” гэж удаа дараа онцолжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

иргэн [103.57.94.110] 2025-01-10 14:11:40

Орос 3 хоногт эзлэнэ гээд 3 жил боллоо доо Эхний үед онгоц аэрдромуудаа устгуулаад Киевийн тэнд хэнч туслаагүй байхад Зеленский оросын цэргийг бут цохиж хөөн гаргасан энийг гавьяа гэхгүй яах юм Ревизонист байх ийм үйлийн үртэй Түүхийг сайн унш тэгвэл уурлаад байхгүй

Зочин [74.96.147.59] 2025-01-10 10:26:55

Эмээ уу оркоо

Зочин [66.181.178.75] 2025-01-10 09:12:14

Энэ сда аваад яадгийн алигаа алдаж байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.