“Орано Майнинг С.А.С” компанийн эхний хөрөнгө оруулалт 500 сая доллар
"Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг С.А.С” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулгыг хүргэж байна.
Түүнд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрх Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр өдөр талууд гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр талууд гарын үсэг зурсан.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг
САС комлани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд санал, дүгнэлт боловсруулах, хэлэлцээ хийх, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 27 дугаар захирамжаар, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгүүд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 93 дугаар тушаал, 2024 оны 140 дүгээр тушаалаар тус тус байгуулагдан ажиллаж байна.
Салбарын сайдуудаар ахлуулсан ажлын дэд хэсгүүд мэргэжпийн байгууллага, эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж энэхүү гэрээг Монгол улсын эрх ашигт нийцсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг хатуу баримтлан ажилласан болно.
Мөн энэ чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүд (гэрээ, эрх зүйн чиглэлээр Английн White and Case олон улсын хуулийн фирмтэй 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрөөс, татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын Charles river Associates олон улсын зөвлөх компанитай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс,
байгаль орчны чиглэлээр ХБНГУ-ын GeoEnergy Consult компанитай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн)-ийг улсын аюулгүй байдлыг хариуцсан байгууллага (Тагнуулын ерөнхий газар)- тай зөвлөлдсөний үндсэн дээр авч ажиллуулсны дээр дотоодын хуулийн болон санхүүгийн зөвлөхүүдийг ажиллуулж тэдгээрийн мэргэжлийн байр суурь, санал дүгнэлтийг гэрээнд тусгаж Монголын талаас гэрээний төслийн шинэчилсэн хувилбарыг боловсруулан хөрөнгө оруулагч талд хүргүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчаас саналаа тусган ирүүлснийг ажлын хэсэг нарийвчлан судалж хэлэлцээг хийлээ.
Ингэхдээ хэлэлцээрийг олон улсын жишиг арга аргачлал, нэгдэн орсон конвенц, гэрээ хэлэлцээг чухалчлан үзсэний дээр Монгол Улсын хууль тогтоомжид нийлүүлэхэд онцгой анхаарч олон талаас нь асуудалд дүн шинжилгээ хийж, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй, жишиг гэрээ болон хэрэгжихэд анхаарч эдгээр ажпын хэсгүүдийн төлөөлел нягт уялдаж ажилласан.
2023 оны 10 дугаар 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан бөгөөд протоколд тогтворжуулалт, төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны суурь, өсөн нэмэгдэх, тусгай төлбөр, бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлүүд зэрэг асуудлыг урьдчилан зөвшилцсөн байдаг.
Энэхүү төсөл нь гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улс орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, 1600 орчим ажлын байр бий болгох ач холбогдолтойн дээр, шинэ технологи нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр (хүхрийн хүчлийн үйлдвэр)-үүд баригдах боломжийг бүрдүүлэх юм.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус тус өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээний явцыг танилцуулж ажилласан.
Улмаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг боловсронгуй болголоо.
Түүнчлэн ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулж талуудын хооронд байгуулсан протокол, Цөмийн энөргийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын өрөнхий хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийж талуудын байр суурийг нэгтгэн шинэчилсэн гэрээний төслийг урьдчилан тохиролцоод байна. Тус Хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний төсөл нь 18 бүлэг 86 зүйл 355 заалттай бөгөөд Талууд хэлэлцээний үр дүнд дараах үндсэн нөхцөлүүдийг харилцан ойлголцлоо. Үүнд:
Эдийн засаг. хөрөнгө оруулалтын чиглэлээр:
- Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой хугацаатай зааж өгсөн.
- Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зээл, түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй өөрийн хөрөнгөер санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг хязгаарлаж, зээл авах зайлшгүй онцгой шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын 100% шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо. Энэ нь хөрөнгө оруулагч тал санхүүгийн үр ашигтай ажиллаж, ногдол ашгаараа хөрөнгө оруулалтаа нөхөх хөшүүргийг бүрдүүллээ.
- Засгийн газар төсөлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байхаар тохирлоо.
- Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө Төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон Хувьцаа эзэмшигчийн зээлийг Төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирлоо.
- Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51- ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэхтооцооллыг баталгаажууллаа.
- Гэрээний төсөлд Засгийн газрын үр өгөөжийг илүү хязгаарлагдмал хүрээнд тодорхойлж, хөрөнгө оруулагч талд ногдох үр өгөөжийг өргөн хүрээгээр тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь хуримтлагдсан дүнгээр үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцлоо.
- Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй, энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ногдол ашигхүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашигхуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахгүй байхаар тохирлоо.
- Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгалаа.
- Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгалаа.
Татвар, санхүүгийн чиглэлээр:
- Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирлоо.
- Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах саналыг ирүүлонийг хэлэлцэн, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдал ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирлоо.
- АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляци тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгалаа.
- Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (ВЕРЗ) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгав.
- Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлэв.
- Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 286 дугаар тогтоолоос хойш өнөөг хүртэл шар нунтгийг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортод “0” хувийн НӨАТ ногдуулан буцаан олгохоор заасныг өөрчлөхөөр хатуу байр суурийг баримтлан хэлэлцээр хийв. Хөрөнгө оруулагч талаас зөвхөн ураны төсөлд зориулж тогтоол өөрчлөхийг зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Улмаар хэлэлцээрийн явцад Засгийн газар эцсийн бүтээгдэхүүнд “0” хувийн НӨАТ ногдуулах асуудлаар нэгдсэн бодлогоор бүх уул уухайн компанид ижил хандсан тохиолдолд НӨАТ төлөхийг зөвшөөрөх боломжтой талаар хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцолд хүрч гэрээний төсөлд тусгалаа.
Олборлолт, үйлдвэрлэл, технологийн чиглэлээр:
- Бүтээгдэхүүнд ураны ислээс гадна бусад дагалдах байгалийн баялаг, ашигт малтмалыг оруулж, АМНАТ тооцох нөхцөлийг бүрдүүлсэн.
- Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх, бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байхаар тохирсон.
- Үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэлийн хэмжээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, хэт бууруулах, нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг үндэслэлгүйгээр түр зогсоохоос сэргийлэх зохицуулалтыг тусгасан.
- Технологийн үндсэн материал буюу элементийн хүхрийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн тохиолдолд тэргүүн ээлжид худалдан авахаар тохирсон.
- Олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх ба Олон улсын байгууллага (Олон улсын атомын энергийн агентлаг)-аар 3 жил тутам тогтмол аудит хийлгэх зэрэг асуудлуудыг тохирлоо.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн
хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдийн илэрхийлсэн байр суурь, гаргасан саналыг үндэслэн байгаль орчны салбарын хууль тогтоомжийг тогтворжуулахгүй бөгөөд тухайн үеийн хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөлийг тусгасан. - Олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлж, байгаль орчны хяналт, мониторингийг гүйцэтгэх;
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартын дагуу хангах;
- Усны нөөц, горим, чанарын төлөв байдлын өөрчлөлтөд байнгын ажиглалт, хяналт-шинжилгээ хийж, хяналт тавих;
- Энгийн болон аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхдээ Хог хаягдлын хуульд заасны дагуу ангилан ялгаж, дахин боловсруулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Цацраг идэвхт хаягдлыг уурхайн талбайд ангилах, ялгах, боловсруулах, аюулгүй булшлах, эдгээр үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг бүрэн хариуцаж гүйцэтгэх;
- Уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн тооцож, бүрдүүлэх;
- Мөн байгаль орчныг хамгаалах, цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааг Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу байршуулах;
- Гурван жил тутамд төслийн үйл ажиллагаа болон технологидоо Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэх;
- Техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан Төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх; - Төсөл хэрэгжүүлэгч компани нь байгаль орчин, усны хяналт мониторингийн үйл ажиллагаанд олон нийтийн төлөөллийн оролцоог хангахаар тус тус тохиролцлоо.
Бүс, орон нүтгийн хөгжпийг дэмжих чиглэлээр:
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирлоо.
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шат дууссанаас арван жилийн хугацаанд жил бүр 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Ажлын байрны сул орон тоо (удирдах албан тушаалыг оролцуулан)-д мэргэжлийн шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг тэргүүн ээлжид ажиллуулна. Ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт адил цалин, хөлс, урамшуулал олгохоор тохирлоо.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна. Төсөл хэрэгжүүлэгч компанийн авч ажиллуулах гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлнө. Бүтээн байгуулалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын хамгийн багадаа 60% нь Монгол Улсын иргэн байхаар тус тус тохирсон.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компани нь төсөл дээр ажиллаж байгаа нийт Монгол ажилчдын 5 ба түүнээс дээш хувийг Дорноговь аймгийн, болон холбогдох сумын оршин суугч байх шаардлагыг хангаж ажиллана.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохирсон.
Гэрээ, эрх зүйн чиглэлээр:
- Хөрөнгө оруулалтын гэрээнд хууль тогтоомжийг тогтворжуулахгүй бөгөөд зөвхөн хуульд орсон өөрчлөлт нь төслийн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх буюу 5 жилийн хугацаанд хуульд орсон өөрчлөлт нь төсөл хэрэгжүүлэгч компанийн зардлыг 10 хувиар өсгөсөн тохиолдолд талууд хэлэлцээрт орохоор тусгалаа,
- Хөрөнгө оруулагчид гаргаж байгаа баталгаа, хамгаалалтын хүрээнд 1991 онд байгуулсан Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээнээс давсан амлалт, баталгааг гэрээнд тусгахгүй байх үл ялгаварлах зарчмыг баримталсан.
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар гэрээнд тусгалаа.
- Хөрөнгө оруулагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулалт хийхгүй, төсөл хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн тохиолдолд Засгийн газар гэрээг цуцлах эрхтэй байхаар тусгалаа.
- Талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байхаар тохиролцлоо" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.179.81] 2025-01-10 13:41:57
Хамгийн арвич буюу харамч ард түмэн. Марокко зэрэг хойд африкийн улсуудыг хар бүтээн байгуулсан юм юу ч үлдээгээгүй. Бүх юмыг нь хуу сорсон. Манайд ОТ-ын ханган нийлүүлэлт хийдэг француудын үед монгол ажилчид бараг өлссөн байх
Зочин [202.9.47.32] 2025-01-10 10:12:46
Ямар бага хөрөнгө оруулалт вэ?