АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр асаж байна
АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр асаж байна. Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас "Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна" гэж мэдэгджээ.
АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн байдлаар 6400 гаруй га талбайг хамраад байгаа аж.
Түймрийн улмаас 1000 орчим байшин барилга сүйдсэн нь Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.
Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртжээ. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж.
Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд буй бөгөөд Лос-Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбайг сүйтгэжээ.
Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга "Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн хүч алга. Бид нэг юм уу, эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан" гэж хэлсэн байна.
Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа гал сөнөөгчид ус хомсдож байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл