"Цагаан хад" суурьшлын бүсэд цайны газар шатаж байсныг унтраажээ
![](/files/8uqzy0okf3vc8upazf2v/3/ca748eabadab1f480787c3309ece3b2418ab2a86.jpg)
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсэд /аймгийн төвөөс зүүн зүгт 400 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан.
Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 11х15 метрийн хэмжээтэй цайны газар, залгаа 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл