Цаан сүргийн тоо буурчээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. Хоёр жилийн өмнө буюу 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.

Жил бүрийн тооллого арванхоёрдугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж тоолдог байна.

Дашрамд дурдахад, 2000 оны хүн амын тооллогоор 269 хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлжээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 400 шахам цаатан байдаг гэж үздэг. Хүн амын тооллогод тайгад аж төрдөг голдуу хүмүүс өөрсдийгөө “цаатан” гэж бүртгүүлж, сумын төвд амьдрагсдын дийлэнх нь “дархад” гэж бүртгүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.