Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр боллоо.

МҮБХ-ноос баталсан цаглаврын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм байна.

Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй аж.

Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулжээ. Үүнд:

-Улирлын нээлтийн барилдаан
-Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
-Сар шинийн баярт зориулсан барилдаан
-Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
-Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
-Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
-Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
-Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
-Богдхан хайрханы хишиг барилдаан
-Сонгинохайрханы хишиг барилдаан
-Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
-Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Чансаа тооцох журам:

Даваа Оноо
8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 давааа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцоо 100

Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдах юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

тогтох [202.21.100.210] 2025-01-08 15:48:34

Чансаа юунд нөлөөлөх вэ. өндөр чансаа урамшуулалтай юу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.