“Нэг фунт ураны үнийг 80 доллараар бодвол өгөөжийн тохируулга дээр 100 сая доллар нөхөж хийнэ”
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр “Төр эзэмшлийнхээ 34 хувиас шууд татгалзаж байгаа гэсэн ойлголт биш. Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-өөр юм уу, бүтээгдэхүүн хуваахаар оруулах эрх нь УИХ-д бий.
Ийм учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл дээр орлуулах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор албажуулах гэж байна. Тогтоол батлагдвал хөрөнгө оруулалтыг энэ гэрээн дээр 34 хувь нь АМНАТ-өөр орлоно гэсэн үг. 34 хувиас татгалзаж байгаа гэж хэлэх нь зохимжгүй.
Бид Үндсэн хуулийн 6.2-ийг хангуулахад анхаарсан. Хангуулахад юуг өгөөж гэж үзэх вэ гэдэг дээр тохиролцох гэж нэлээн ажилласан. 13 татвар, төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын өгөөж гэж үзнэ гэж хатуу тавьж өгсөн.
Маркетинкийн зардал зэрэг элдэв зардлыг Засгийн газрын үр өгөөжид тооцоогүй. 13 өгөөжийг аваад үзэхээр 50+1 хангагдаж байна. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр хэрхэн хэлбэлзэж байгаагаас шалтгаалаад 51 хувьд хүрэхгүй тохиолдол гарч болно. Жишээ нь, уран нэг фунт нь 80 ам.доллар байна гэвэл 50.40 хэдэн хувьтай гарч байна. Ирэх жил уран нэг фунт нь 90, 100 ам.доллар болбол 51 хувь даваад явна.
Өөрөөр хэлбэл, 51 хувьд хүрэхгүй буурвал яах вэ гэвэл хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийнэ гэдэг тохиролцоонд хүрсэн. Тийм учраас хөрөнгө оруулагч тал ашгаасаа шууд 50+1 хувийг хангуулах дээр үлдээд байгаа хэсэг дээр нөхөж өгнө гэдэг зарчмыг хөрөнгө оруулалтын гэрээндээ суулгасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-ийг барьж байна гэсэн үг. Дээрх заалтыг барьж бид өөрсдөө санхүүгийн схемээ боловсруулсан.
Санхүүгийн шинжилгээний, хуулийн гээд олон улсын гурав, дотоодын компани оролцож, өөрсдөө санхүүгийн моделио боловсруулаад энэ схем дээр 50 ам.доллар дээр хэд вэ, 60 ам.доллар дээр хэд вэ, 70 ам.доллар дээр үнэ ирвэл хэдэн төгрөгийн тохируулга хийгдэх вэ гэдгийг тооцоо хийж үзсэн.
16 жил энэ хөрөнгө оруулалтын гэрээ үргэлжилнэ гэвэл 16 жилийн хугацаанд 1 фунт ураны үнэ 80 ам.доллараар бодоод үзвэл өгөөжийн тохируулга дээр 100 сая ам.доллар нөхөж хийнэ гэсэн үг. Энийгээ хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаад өгсөн. Тийм учраас 50+1 гэдэг зарчмаа бариад бидний боловсруулсан санхүүгийн схем дээр нөгөө тал ажилласан.
Ингээд тэд манай санхүүгийн драфт дээр саналаа өгөөд бүтээгдэхүүнийхээ үнийг тавьж байршуулж байгаад 80 орчим ам.доллар байна гэж үзвэл 100 орчим сая ам.долларыг өгөөжийн тохируулга гээд хийх юм байна гэж үзсэн.
Ураны үнэ 40-өөс доош орвол хөрөнгө оруулалтын гэрээн дээр өөрчлөлт яригдана. Бусад тохиолдолд өгөөжийн тохируулга дээр төлбөрөө тооцсон гэсэн үг. Үндсэн хуулийн 6.2-оо барьсан санхүүгийн схем учраас өгөөжийн тохируулгыг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгаад явж байгаа нь манай Үндсэн хуулийн зарчмыг хангуулахад чиглэж байгаа заалт гэж ойлгож болно.
Баялгийн сангийн хууль гарчихаж байгаа учраас тусгай АМНАТ-ын 5 хувь Баялгийн сан руугаа, өнөөдрийн иргэдийн Хуримтлалын сан руу шилжих боломж бүрдэнэ. Бусад 50+1 нь бол төсөв руу орно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.102] 2025-01-08 18:02:58
Учрал нээрэн сонин здаа. Мэдрэл муутай
Зочин [103.57.95.182] 2025-01-08 08:53:30
Нүүрсний араас явж байна даа арга барил нь. Нөгөө л том мөнгө идэх арга харагдаж байна. Учирал дурак чинь худлаа гар байна. Үхэх гэж ирээд юу гэж байснаа мартчихаад байж байгааг нь үнэн худ BOY . Улс орныг минь зөв чиглүүлж зөв төлөв рүү оруулчих сэтгэлтэй нэгэн байна уу
Toli [89.144.220.127] 2025-01-08 06:27:16
Ene heden hooson tolgoi, uraaniig ingej amar zöwhön ashig aldagdlaar n boddoggui jum. Ed narin tolgoi hureheerguigeer nariin boddog jum. Uchir n uran cini ta narin idej uugaad baigaa nuurs bish. Uuniihaa ur dagawariig c bodoj cadahgui baij
Tumur [103.168.34.122] 2025-01-08 05:22:07
end bas l tolgoi n erguutsen gereenii huviarlalt yvaad bndaa , OT .s uurtsgui l hunii idesh , heden gereend oroltsogchdiin hahuuliar duusah bolj bn !
Зочин [66.181.184.107] 2025-01-08 00:33:09
Боовоо саа
Зочин [108.173.150.168] 2025-01-08 00:06:46
Одоо цаг нь болж бвал ашиглаад олсон хөрөнгөө том төслүүдээ хөдөлгөмөөр бна .
Зочин [202.9.41.89] 2025-01-07 20:47:53
газраа ухахгүй байж болохгүй байгас юм байхдаа уран үэж ихл хортой гээд байхад
Psfaaa [103.71.101.71] 2025-01-07 19:06:10
УЛС ОРНООРОО БОСИИ ШҮҮ МОНГОЛЧУУДАА. ЗҮГЭЭР Л ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО. УЧРАЛ ХЭДЭН ДОЛЛАР ШААЧААД ЧИЧРЭЭД БАЙНАА. ЭД НАР МОНГОЛООС ШУУД ЗУГТАНА. БИД ҮХНЭ. ЁСТОЙ МАЙ ШҮҮҮ НОВШНУУДАА
Үзэгч [112.72.15.198] 2025-01-07 16:17:32
Мэдэхгүй юмаараа оролдож байж улс орондоо гай чирэв дээ. Газар дороо хэвтэж л байг л дээ