Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно
Нэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт:
Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
11.00 цагт:
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны хуралдаан тус тус болно.
12.00 цагт:
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан болно.
14.00 цагт:
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болно.
14.30 цагт:
УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болно.
15.00 цагт:
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан болно.
БУСАД
-УИХ-ын даргын 2024 оны 59, 82, 92 болон 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.
-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-наас 22-нд зохион байгуулна.
-Нэгдүгээр сарын 25, 26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс ТЕГ-т хүлээн авч байна.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-УИХ-ын Тамгын газар, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Ёс зүйн хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 5-наас 7-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцана.
-Булган аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах "Цодгор хүү-2025" тэмцээн энэ сарын 6, 7-нд болно.
-Завхан аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээн энэ сарын 6, 7-нд болно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
И.ЦЭЦЭГНЯМ [202.126.89.153] 2025-01-07 08:36:13
Тэтгэвэрт гарсан оюутантай хүн буцаан олголт авч болохгүй юу