12 аймагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байна

Aдмин / Орон нутаг

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.

Нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 09:30:45

МАЛ БОЛ ХУВИЙН ӨМЧ БОЛОЙ ӨМЧӨӨ ХАМГААЛАХ НЬ МАЛЧДЫН ҮҮРЭГ ЗУН БОЛОХООР БАЯР НААДАМ ХЭСЧ АРХИДААД ӨВӨЛ БОЛОХООР НЬ ТӨРӨӨС ЗУД БОЛЛОО ГЭЖ ДАРГА НАР НЬ ХУЛГАЙЛАХ МАНГАА ГАРГАХ ГЭЭД Л ХУДЛАА СҮРЖИГНЭН МӨНГӨ ШААНА ЯАНА ДАА ЭНЭ ХУЛГАЙЧ ТӨРИЙГ

Зочин [66.181.183.246] 2025-01-06 15:59:04

Дамар толгойтой төр дампуу гишүүдтэй мөхсөж сөнөсөн улс болжээ

Зочин [66.181.160.124] 2025-01-06 15:45:29

энэ нэг зуд гэдэг төрөөс оролцох хүч байхгүй, өөрчилж чадахгүй юмыг анхнааас нь хөөрөгдөхгүй хаях хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.