Л.Оюун-Эрдэнэ: Босоо тэнхлэгийн зам баригдаж, Туулын хурдны замтай огтлолцоно
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр болов.
Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.
Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана.
Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэж мэдэгдлээ.
“Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярив.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [139.5.219.16] 2025-01-07 20:01:55
Хийж чадвал онцгой сайн! ТЭЗҮ, өртөг, санхүүгийн эх үүсвэр, цаг хугацаа?
Зочин [24.12.151.124] 2025-01-07 11:43:11
Nuguu tengeriin zam yu bolson be
Зочин [59.153.113.36] 2025-01-07 11:20:00
Нэгэнт зам барьж байгаа бол 4/4 эгнээтэй бариачээ тэгэж баыж түжрэл буурна ямар хэдэ зуун км зам өарих гэж байгаа биш дээ
МОНГОЛ [202.9.47.3] 2025-01-06 13:02:05
Алтанхуягын ЗГ уг нь Туулын хурдны зам , Сэлбэ гол дагасан хурдны зам зураг төслийг нь хийгээд эхлүүлж бсан шүү. Одоо хийвэл Сэлбэ гол дагуу 6 эгнээ хурдны зам Туулын замтайгаа холбоод доошоо буух дээшээ гарах зангилаануудаа олон хийгээд өгвөд энэ хот 10 жилдээ алзахгүй байх тэгж байтал метро нь ашиглалтанд орно биз элдэв хязгаарлалтаа одоо болиул.
Хэн [66.181.160.81] 2025-01-06 13:40:15
Яг тийм.
ЗОЧИН [60.34.148.122] 2025-01-06 12:46:12
1.БОСОО ЗАМЫНХАА ХЭВТЭЭ, ХААНА ЯМАР ЗАМУУДТАЙ ОГТЛОЛЦОХ, САЛЖ, НИЙЛЭХ ЗУРГАА ТАВЬЧИХГҮЙ ДЭЭ. ЭНЭ ЗАМ ГАЗАР ДЭЭГҮҮР ЯВБАЛ ТҮГЖРЭЛИЙГ ОЛИГТОЙ БУУРУУЛАХГҮЙ, ХАРИН Ч ИХЭСГЭХ МАГАДЛАЛТАЙ. ХАРИН ОЙРОЛЦОО ГОЛ ЗАМУУДТАЙГАА 3-4км ТУТАМД НИЙЛДЭГ, САЛДАГ ГҮҮРЭН ЗАМ БАЙХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. ЭНЭ ЗАМАА НИЙСЛЭЛЧҮҮДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. БАРЬЧИХДАГ, ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ЮМ БОЛЧИХВИЙ ДЭЭ. 2.УБ-ын УТААГ БУУРУУЛАХ, БҮР ҮГҮЙ БОЛГОХЫН ТУЛД "САЙЖРУУЛСАН ТҮЛШ" гэх ХЯТАДЫН ХОРТ БОДИСООР МОНГОЛЧУУДЫГ АЛЖ ХОРООХ, ХОРТ ХАВДРЫН СУУРЬ ӨВЧТЭЙ БОЛГОХ ЭНЭ ТҮЛШИЙГ 2025 ОНЫ ӨВЛӨӨС БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ЗГ-ын ТОГТООЛ ГАРГА, ҮЙЛДВЭРҮҮДИЙН НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ОРОНД ЦАХИЛГААН, ХИЙН МАШ, НАРНЫ ОЛОН ЯНЗЫН ХАЛААЛТЫН ХЭРЭГСЛҮҮД БУЙ БОЛЧИХСОН БНА. ГЭР, БАЙШИНГАА ДУЛААЛАХ ЯНЗ БҮРИЙН АРГААС ЭХЛЭЭД. ЭДГЭЭРТ ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.9.46.140] 2025-01-06 12:03:45
Босс