Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/844 тоот тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчилжээ.
Өмнө нь иргэн гэх ангиллаар төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоод болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ. Тухайлбал, дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20000 төгрөгийн хураамж төлөх ёстой болж байна.
Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10000-50000 төгрөг байхаар тогтоожээ. Шинэчилсэн тарифыг зургаар хүргэе.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зэвүүн цаг ирэхэндээ. [66.181.188.85] 2025-01-05 22:24:45
Энэ хураамжийг хэн, ЯАЖ хурааж авдаг юм бол оо? Байгаль орчны байцаагч нар хөдөө хээр явж байгаа гадаадын жуулчид дээр очиод “духаараа зэвүүн харж байгаад” л тэр 10-50 мянган төгрөгөө хурааж авах байхдаа. Жуулчлалыг дэмжих ч өнгөрөхөн дээ.
Зочин [202.9.46.168] 2025-01-05 05:03:42
Байшин барьчихаад амьдарч байвал яах уу