Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Л.Алтанхуяг, Н.Алтангэрэл, С.Алтансүх, М.Амартүвшин, А.Бадамсэрээжид, Н.Батдуулга, Н.Батцэнгэл, Д.Батмарта, Э.Бошигт, С.Билгүүн, Э.Сумъяажаргал, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Б.Ууганзаяа, Б.Хулансамбуу, П.Энхсайхан нарт холбогдох хэргийг

шүүгдэгч Л.Алтанхуяг, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Н.Алтангэрэл, шүүгдэгч Н.Батдуулга, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Б.Ууганзаяа, шүүгдэгч С.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Э.Сумъяажаргалын өмгөөлөгч З.Хүрэлсүх болон Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн, 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Алтанхуяг нарын 16 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10, 17.6 дугаар зүйлийн 2.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 20.16 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарна гэж үзжээ.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.