Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхлүүлэх шийдвэр гаргав.
Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар танилцуулсан байна.
Тус зам Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх аж.
Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлж, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлэх бөгөөд зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.
Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалт эхлэх юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.233] 2025-01-03 16:50:10
Иим зай?
Зочин [202.126.88.173] 2025-01-03 15:21:04
Iim orgon zam barih gazar haan bain be yagaad ingej ard tvmnee huurdag ymbe
Наад захын асуудал үүснэ. [66.181.188.85] 2025-01-03 13:56:02
Худлаа зураг битгий тавиач. “Мишээл” төвийг ЯАЖ энэ замаас зайлуулах юм бэ?
почин [202.126.93.21] 2025-01-03 10:34:03
Зөв шүү ашгүй дээ
ЗОЧИН [202.126.93.21] 2025-01-03 10:26:30
Зөв санаа байна хот дотор явдаг 10 км замыг нэг талдаа 5 эгнээ хоёр талдаа 10 эгнээ болгочихвол түгжрэлийг 50 хувь бууруулах юм байна даа
зочин [202.126.93.21] 2025-01-03 10:21:46
САЙХАН МЭДЭЭ БАЙНА ХОТ ДУНДУУР ДАЙРДАГ ХЭСГИЙГ НЬ 10 ЭГНЭЭ БОЛГОЧИХВОЛ МӨН ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА