Сүлжээнд залгагдсан хүчин чадал 246МВт байгаа тул шинэ эх үүсвэр бий болгох шаардлагатай гэв

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2024.12.30) хуралдаж, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийн ахлан ажиллаж буй тус Ажлын хэсгийн дэргэд байгуулагдсан Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл, инженер мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх баг уг үнэлгээг хийжээ.

Үнэлгээний тайланг тус Гүйцэтгэх багийн ахлагч Х.Эрдэнэчулуун танилцууллаа. Манай улс 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 174 заалтад өөрчлөлт оруулсан байна. Үүнээс 56 заалтыг шинээр нэмж, есөн заалтыг хүчингүй болгожээ.

Сүүлийн 23 жилийн хугацаанд төрийн байгууллагын бүрэн эрх, тусгай зөвшөөрөл, үнэ тариф, хангагч хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулах заалтуудад голчлон өөрчлөлт орсон байна.

Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн бодлогод эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах, хүлэмжийн хийг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, шинэ эх үүсвэр, өргөтгөлийн үр дүнд хүчин чадлыг 2660МВт-д хүргэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг зорьж буй.

Гэвч өнөөдөр сүлжээнд залгагдсан хүчин чадал 246МВт байгааг тэрбээр танилцуулж, эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд бүсчилсэн хэлбэрээр шинэ эх үүсвэрүүдийг бий болгох шаардлагатайг онцолсон юм.

Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хяналтыг чангатгах, үр дүн шаардах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх залшгүй шаардлага байгаа юм.

Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгоход онцгой чухал нөлөөтэй гол арга хэмжээ, арга хэрэгслүүдийг хуульд тусгах, хэрэгжүүлэх хугацаа, эзэн биеийг тодорхой зааж, зайлшгүй хэрэгжих хуулийн хөшүүргийг бий болгох хэрэгцээ үүссэн хэмээн үнэлгээний тайланд дүгнэжээ.

Цахилгаан, дулааны үнэ тариф бодит өртгөөсөө багаар тогтоогдож ирсэн нь салбарын үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулаад байгаа юм. Сүүлийн таван жилийн дүнгээр 806 тэрбум төгрөгийн, 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсчээ.

Мөн эрчим хүчний системийн тоног төхөөрөмжийн насжилт өндөр буюу үндсэн тоноглолын ихэнхийг 30-аас дээш жил ашигласан тоног төхөөрөмжүүд эзлэх болсон байна.

Цаашид цахилгаан, дулааны үнийг индексжүүлж, инфляцтай уялдуулан зохицуулж байх шаардлагатайг Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланд дурджээ.

Түүнчлэн Ажлын хэсгийн хуралдаанаар тус Гүйцэтгэх багийн хийсэн гадаад улсуудын эрчим хүчний хууль, тогтоомжуудын тандан судалгааны дүгнэлтийг сонсов.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ogt hereggui tusuluud shuu [66.181.188.228] 2025-01-02 21:08:28

ogt hudal;aa yrij vne nemj ene sergeedeh erchim hvch geh balai zvilsd munguu uguud bna.baigaliin erhshiild baidag salhi nar meteer mongol uls erchim hvchee hangaj chadahgui sh dee

Зочин [122.201.31.56] 2025-01-01 10:09:42

Хулгайтай тэмц. Трнасформатор, хүчдэл хувиргах нэгжүүдийг шалнаж бүртгэлжүүл. Эрчим хүчний салбарт асар их хулгай бий. Ахлах, инженер, мониторууд тогоо зардаг. Үүнийг кампанит ажил явуулж таслан зогсоо.

цахилгаан халаалтыг дэмжинэ л гэсэн [139.5.217.131] 2024-12-31 13:35:23

ОЛОН АЙЛ ХАЛААЛТАА ЦАХИЛГААНААР ШИЙДСЭН БОЛОВЧ ҮНИЙН ДАРАМТИЙГ ИХЭНХ НЬ ДИЙЛЭХ АРГА БАЙХГҮЙ ДЭЭ.. төрИЙН БОДЛОГОтогтвортой байх ёстой шүү.

Зочин [59.153.114.149] 2024-12-31 13:01:23

Эрхэмүүд ээ. Эрчим хүчний алдагдлын шатгааныг эрэлхийлж, учир шалтгааныг нь тогтоож шийдвэрлэх болоогүй юү? МВт-ын тоо хэмжээг өсгөхдөө ямар ачааллыг хангах ямар төрлийн чадал шаардлагатайг оновчтой тогтоох нь онцгой чухал. Эс тэгвээс эрчим хүчний үйлдвэрлэлийн амин чухал гол гол асуудал орхигдсоор баяна. Ийм нөхцөлд тогтвортой, найдвартай ажиллаж хямд цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангана гэдэг бол огт худал.

Зочин [203.17.23.197] 2024-12-31 12:50:38

Худлаа шалтаг хэлж үргүй зардал авилагал, шахаа хийж идсэн уусан зардлаа нөхөх гэж үнэ нэмж иргэдээ шулахаа болих хэрэгтэй. Наад хийх ажилгүй шахам олон орон тоогоо цомхотгож элдэв бараа бүтээгдэхүүн өндөр үнээр шахахаа зогсоож үргүй зардал, зугаа цэнгэл тансаглалд зарцуулсан мөнгөө хэмнэвэл үнэ нэмэх нь бүү хэл үнэ буурхаар байгаа. АТГ, Тагнуулын байгуулллага хамтарч нарийн шалгалт хийх цаг нь болсон. Үнэ хөөрөгдөж нэмсээр байгаад Монголын эдийн засгийг сүйрүүлж, ард иргэдийг нь ядууруулж байгаа бүлэглэлийг илрүүлж гэмт үйлдлийг таслан зогсоох цаг болсон

Зочин [202.179.27.214] 2025-01-01 15:13:58

Ok


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.