Дональд Трамп TikTok сүлжээг хориглохыг эсэргүүцэв

Aдмин / Гадаад мэдээ

Дональд Трамп Дээд шүүхэд хандан АНУ-д TikTok сүлжээг хориглох боломжийг хойшлуулахыг хүслээ. Энэ тохиолдолд ByteDance компанийн эзэд TikTok сүлжээгээ Америкийн компанид худалдах шаардлага хойшилно. Дээд шүүх 2025 оны нэгдүгээр сарын 10-нд ByteDancе компанийн асуудлыг авч хэлэлцэх ёстой. Компани хэрвээ нийгмийн сүлжээг америкчуудад худалдахгүй бол Дональд Трампыг албан ёсоор хүлээн авахаас өмнө TikTok сүлжээг АНУ-д хэрэглэхийг хориглоно.

Эргэн сануулахад, АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден TikTok-ыг хаах тухай хуулинд гарын үсгээ зурсан юм. Хуулиар, ByteDance өөрийн TikTok сүлжээгээ 2025 оны нэгдүгээр сарын 19 гэхэд америкчуудад худалдсан байх ёстой аж.

АНУ-д 170 сая хэрэглэгчтэй компанийн асуудалд гарц олохын тулд Трамп шүүхэд хандан хоригийг хэрэгжүүлэхээ хойшлуулахыг хүсжээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.1] 2024-12-31 11:07:28

Зөнөчихсөн. Анх өөрөө хятадын тагнуул гэд хаана гэсэн ш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.