ХЭҮК: Жагсаал цуглаан хийх зөвшөөрлийг Засаг даргаас биш цагдаагийн байгууллагаас авдаг болно
Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир:
-Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хууль зүйн яам өргөн барьсан. Онцлох заалтуудын хувьд бүртгэл зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтүүд орсон.
Одоо мөрдөж байгаа хуулиар бүртгүүлэхдээ гурван өдрийн өмнө Засаг даргад мэдэгдэл өгөх, түүний дагуу мэдэгдлийг бүртгэсэн эсэх хариуг Засаг дарга ажлын гурван хоногийн дотор өгөх, хэрэв бүртгэхээс татгалзвал шүүхэд хандаж болох боловч шүүх ажлын 6 өдрийн дотор шийдвэрлэх гэх мэт жагсаал цуглаан хийхэд нийтдээ ажлын 14 хоногийг зарцуулдаг.
Өмнө нь тухайн харьяалах шатны Засаг даргад мэдэгдлийг хүргүүлээд зөвшөөрөл авдаг байсан бол одоогийн өөрчлөлтөөр цагдаад 48-72 цагийн өмнө мэдэгдэл хүргүүлж, нэг өдрийн дотор хариу өгөх ёстой.
Түүнчлэн цаг үеийн байдлаас үл хамаарч аяандаа иргэд цугладаг. Уг жагсаал цуглааныг хууль бус буюу бүртүүлээгүй жагсаал гэж үздэг байсан бол хуулийн шинэчлэлээр аяандаа үүссэн жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрөх холбогдох зохицуулалтууд орсон.
Сэтгэгдэл
ҮНДСЭН ХУУЛЬ [202.179.26.237] 2025-01-02 13:56:53
ҮНДСЭН ХУУЛЬ ДЭЭР ӨӨРӨӨР БИЧСЭН БАЙДАГ ШҮҮ.... ИЙМ ЖУРАМ ГАРГАСАНЫ ТӨЛӨӨ ЗАСАГ ОГЦРОХ Л ЁСТОЙ .
Зочин [45.117.32.6] 2024-12-30 14:39:50
Маш зөв