Шинэ жилийн баярын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Aдмин / Хууль

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарав.

2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 20:00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороод, дэргэдэх хэлтэс албадад ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж, байгууллага, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, ХҮТ-5, ХҮТ-8 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34, 74 дүгээр ангиуд гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгажээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээлснээр, ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгаж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, дүүргийн Шуурхай штабын 70070117 дугааруудад мэдээлэл хүргэж ажиллах аж.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.224] 2024-12-30 12:35:51

ertnii ueiin baiguulagiin hariutslagatai jijuur gedgee boliochee manaachtai baidag biz deee

Зочин [203.23.199.190] 2024-12-30 13:24:51

harin tiiimeee.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.