Э.Батмагнай: “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөө анх удаа барилдаад, түрүүлсэндээ баяртай байна
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлсэн билээ.
Тэрбээр барилданы талаар ярихдаа “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх барилдаанд анх удаа барилдаж үзлээ. Өмнө нь барилдах гэсэн боловч бэртэл, гэмтэл, хувийн асуудлаас болж чаддаггүй байсан.
Анх удаа барилдаад түрүүлсэндээ баяртай байна. Түрүүлсэн хүмүүсийг цомоо өргөөд явахыг харж байсан болохоос өөрөө энэ цомыг барьж үзээгүй байлаа. Энэ цом их хүнд байдаг юм байна. Хүмүүсийг харахаар цомоо өргөчихөөд гэдийгээд л байдаг. Яалт ч үгүй гэдийхээс өөр аргагүй юм байна.
Өнөөдөр (өчигдөр)-ийн барилдаан хүнд боллоо. Одоо цагт сайн барилдаж байгаа бөхчүүд зодоглож, барилдлаа шүү дээ. Би үндэсний бөхийн бэлтгэлээ О.Хангай аваргатай хамтарч хийж байна.
Өнгөрсөн жилийн өдийд бэртэлтэй, буйдан дээрээ энэ барилдааныг үзээд, өндөлзөж суусан. Харин энэ жил сайхан барилдлаа. Бэртлээс хурдан эргэж ирж, бэлтгэлээ хийхийг хүссэн. Өнгөрсөн намраас бэлтгэлээ жигдэлж, давгүй сайхан барилдаж байна" гэсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [202.126.91.203] 2025-01-01 08:58:20
Баяр хүргэе . Цомын төлөөх барилдаан үзүүштэй схан байлаа . Аваргыг ялж аварга болох нь аль ч спортын замнал мөн дө . Их амжилт хүсье .
Зочин [203.91.119.46] 2024-12-31 08:17:15
цаад талын хүний инээд гоё оо кккк, яах гэдэг билээдээ