Өмнөд Солонгост төрөлт сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа нэмэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

СӨҮЛ, 2024 оны наймдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгост 2024 оны хоёрдугаар улиралд төрсөн хүүхдийн тоо сүүлийн найман жил гаруйн хугацаанд анх удаа нэмэгдсэнийг өнөө өглөө танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.

Төрөлт буурч буй асуудалтай тэмцэж буй тус улсад энэ оны 4-6 дугаар сард нийт 56 838 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар өссөн нь 2015 оны дөрөвдүгээр улиралд 0.6 хувиар өсөж байснаас хойших анх удаа нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

"COVID-19" цар тахлын дараа шинээр гэрлэсэн хосуудын тоо нэмэгдсэнтэй уялдан шинээр төрсөн хүүхдийн тоо энэ оны дөрөвдүгээр сард 2022 оны есдүгээр сараас хойш анх удаа /2.8 хувь/ өсөж, тавдугаар сард уг үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар өссөний дараа дээрх өсөлт ажиглагджээ. Харин зургаадугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо 1.8 хувиар буурч, 18 242 болсон нь зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн цөөн үзүүлэлт болсон байна.

Төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 2024 оны хоёрдугаар улиралд 0.71 байсан нь өмнөх жилийнхээс өөрчлөгдөөгүй байна. Энэ нь түүхэн доод үзүүлэлт юм. Өмнөд Солонгост хүн амын тоог тогтвортой байлгахын тулд /цагаачлалыг тооцохгүйгээр/ төрөлтийн түвшин 2.1 байх ёстой боловч одоогоор үүнээс хамаагүй доогуур байна.

Харин нас барсан хүний ​​тоо хоёрдугаар улиралд 84 147 болж, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн бөгөөд хүн амын тоо 27 309-өөр буурчээ. 2019 оны дөрөвдүгээр улирлаас хойш нас барагсдын тоо шинээр төрсөн хүүхдийн тооноосдавсаар байна.

Энэ оны 4-6 дугаар сард шинээр гэрлэсэн хосуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс 17.1 хувиар өсөж, 55 910 болсон нь түүхэн дэх хамгийн хурдацтай өсөлтийн хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Харин гэрлэлтээ цуцлуулсанхосуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар буурч, 22 831 болсон байна.
montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.198] 2024-08-29 08:43:27

Энэгий оронд дотоодын хэрэгтэй мэдээлэл тавиач жишээ нь ерөнхий боловсролын сургуулийн хичээл ямар хичээлүүд нэмэгдэж ямар хичээлүүд хасагдаж байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.